Нийслэлийн 380 жилийн ой, Улс тунхагласны баярын өдөр, Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан хөдөлмөр, бүтээлээ үнэлүүлсэн багш, ажилтнуудад /2019.11.28/ ХААИС-ийн захирал Т.Хэрүүга шагнал гардууллаа.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор ЭЗБС-ийн захирал Б.Баасансүх, АЭС-ийн багш П.Цолмон, ахмад багш Д.Түмэнжаргал, Ж.Чулуунбаатар
“Алтан гадас одон”-гоор АЭС-ийн багш Ч.Оюун, Санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Ц.Цэцэгмаа, Оюутны байрны багш Б.Оролжав, Оюутны байрны жижүүр С.Оюунчимэг,
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар АЭС-ийн багш Б.Батдэлгэр
Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан "Шинжлэх ухааны тэргүүний ажилтан тэмдэг"-ээр ЭЗБС-ийн профессор Н.Нямаа, МЭХ-ийн Эмгэг судлалын лабораторийн эрхлэгч, ЭШТА, доктор А.Алтанчимэг, Гельминт судлалын лабораторийн ЭШАА, доктор С.Гантуяа
"Боловсролын тэргүүний ажилтан тэмдэг"-ээр ЭЗБС-ийн Хөдөө аж ахуй, хэрэглээний эдийн засаг тэнхимийн эрхлэгч С.Хандсүрэн, ахлах багш Г.Чулуунцэцэг, ИТС-ийн Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч Б.Дуламсүрэн
“Санхүүгийн тэргүүний ажилтан тэмдэг"-ээр ЭЗБС-ийн багш Г.Ундрах
"Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Жуух бичиг"-ээр ИТС-ийн ахлах багш Б.Өсөхбаяр, ахлах багш Н.Бат-Эрдэнэ, ахлах багш Д.Мөнгөнцэцэг, дадлагажигч багш Л.Дэлгэрмаа, Лабораторын эрхлэгч П.Пүрэвжаргал, ЭЗБС-ийн ахлах багш Г.Уянга, багш Ч.Даваасүрэн, багш Ц.Цэрэндаваа, тэнхимийн туслах ажилтан Г.Бадамцэцэг, МЭХ-ийн Бодис солилцоо, биохимийн лабораторийн эрхлэгч, ЭШТА Т.Энх-Оюун, Вирус судлалын лабораторийн ЭШАА Т.Буяннэмэх, Гельминт судлалын лабораторийн ЭШДА С.Лхагвацэрэн
Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан тэмдэг"-ээр МААБС-ийн багш Д.Дамдинсүрэн, тус сургуулийн байр аж ахуйн эрхлэгч О.Мөнхцэцэг
"Байгаль орчны тэргүүний ажилтан тэмдэг"-ээр МААБС-ийн багш Г.Эрдэмбилэг, Ч.Ууганбаяр
Барилга хот байгуулалтын яамны “Тэргүүний ажилтан тэмдэг"-ээр ЭЗХА-ны мужаан Б.Нэргүй,
“Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан” тэмдэгээр МЭХ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч, ЭШТА Б.Болдбаатар, Халдварт өвчин, дархлаа судлалын лабораторийн эрхлэгч, ЭШДА В.Батбаатар, МЭХ-ийн ахмад эрдэмтэн, доктор Ж.Эрдэнэбаатар, Эм хор судлалын лабораторийн ЭШАА Д.Лхамсайзмаа
"Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны жуух бичиг"-ээр МААБС-ийн багш Д.Найдандорж, З.Цэрэнханд, Г.Отгондэмбэрэл, Д.Баярмаа, АЭС-ийн багш А.Жавхлантуяа, Ш.Доржпагма, ЭЗБС-ийн багш Т.Азбаяр, МЭХ-ийн Гельминт судлалын лабораторийн ЭШДА Ц.Мөнхжаргал зэрэг эрдэмтэн багш нарыг шагналаа.
Эрдэм шинжилгээний ажилтны өдрийг угтан ХААИС-ийн Эрдэм шинжилгээний албанаас “Шинэ үе-хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээ онол, практикийн бага хурлыг 2014 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтсон билээ. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Бат-Эрдэм “Biological activity and hepatoprotective effect of lilium pumilum bulb” сэдэвт бүтээлээрээ Тэргүүн байр, Агроэкологийн сургуулийн ахлах багш Д.Банзрагч “Present situation of pesticide usage and regulation in Mongolia” сэдэвт бүтээлээрээ оролцож Тусгай байрт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналыг ХААИС-ийн захирал Т.Хэрүүга гардуулж өглөө.
Шагнал гардуулах ёслолын үеэр Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ХААИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнг төрийн дээд одон “Алтан гадас” одонгоор шагнасныг Т.Хэрүүга захирал онцолж байлаа.
Мөн Монгол Улсад Шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 98 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан “Шинжлэх ухаан 2019 оны шилдэг бүтээл”-ийн шагналыг УХЭШХ-ийн М.Бямбасүрэн ахлагчтай судлаачдын баг “Хөнөөлт шавьжтай тэмцэх "Грийн" биобэлдмэл бүтээлээрээ “Шинжлэх ухаан 2019 оны шилдэг бүтээл”-ийн тусгай байр, МЭХ-ийн Б.Баттөр, Н.Дамбий, Б.Батцэцэг судлаачдын баг “Монгол орны мал амьтадын паразитын ангилал зүйн нэгдсэн атлас” бүтээлээрээ гуравдугаар байр, АЭС-ийн А.Буянбаатар ахлагчтай судлаачдын баг “Агро ойжуулалт” бүтээлээр гуравдугаар байрт, “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн” төрөлд МЭХ-ийн Я.Ганболд захиралтай “Гарааны рецептор” ХХК-ны “Акритракт” бэлдмэл тус тус шалгарчээ.