1. Зорилго
Олон улсын эрдмийн солилцооны хөтөлбөрийг дэмжих, эрдэм шинжилгээ, боловсролын хөгжилд хувь нэмэр оруулах
2. Судалгааны чиглэл
Ракүно Гакүэн их сургуульд байгаа бүх чиглэл
3. Тавигдах шаардлага
- Их сургуулийн профессор, дэд профессор, туслах профессор, багш /lecturer/ байх
- Япон эсвэл Англи хэлний өндөр мэдлэгтэй байх
- Зочин судлаачийн хөтөлбөрт хамрагдсанаас хойш нэг жилийн дотор Ракүно Гакүэн их сургуульд эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих, эсвэл судалгааны ажлаа хэвлүүлэх ёстой
- Энэ хөтөлбөрт урьд нь хамрагдсан бол дахин хамрагдах боломжгүй
4. Зочин судлаачийн тоо
Цөөн хүн хамрагдах ба урт хугацааны /6 сараас дээш/ хөтөлбөрт хамрагдах хүмүүсийг төсвийг харгалзан сонгоно.
5. Судалгааны хугацаа
2020 оны 4 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сарын хооронд 3-12 сар
Тайлбар: Нэгэнт судалгааны ажил эхэлсэн үед хүндэтгэх шалтгаангүйгээр судалгааны хугацааг өөрчлөх боломжгүй.
6. Тэтгэлэг ба зардал /төсвөөс шалтгаалан өөрчлөгдөх магадлалтай/
- Тэтгэлэг: 1 сард 100,000 иен
- Байр: Зочин судлаач байраар хангагдах ба цахилгаан, дулаан, усны төлбөрийг судлаач өөрөө хариуцна.
- Тээврийн зардал: Японд очих 2 талын замын зардлын судлаач өөрөө хариуцна.
7. Өргөдөл гаргах үйл явц
(1) ӨРГӨДЛИЙН ЭЦСИЙН ХУГАЦАА: 2020.01.31
(2) Бүрдүүлэх бичиг баримт (бүх бичиг баримт англи эсвэл япон хэлний орчуулгатай байна)
a) Зочин судлаачийн хөтөлбөрийн өргөдлийн маягт (Маягтыг татаж авах: https://exc.rakuno.ac.jp/wp-content/themes/exc/file/guest-researcher_01.pdf )
i. *Зургийг визний өргөдөлд ашигладаг тул эгц урдаас харсан, цагаан фонтой, малгайгүй зураг байх ёстой.
b) CV /чөлөөт загвар/: Боловсрол, ажлын туршлага, хэвлүүлсэн өгүүллүүд гэх мэтийг багтаасан байна.
c) Захирлын тодорхойлолт /чөлөөт загвар/
d) Эрүүл мэндийн хуудас (Маягтыг татаж авах: https://exc.rakuno.ac.jp/wp-content/themes/exc/file/guest-researcher_03.pdf)
e) Хүлээн авах удирдагч багшийн зөвшөөрсөн захидал /чөлөөт загвар/
(3) Өргөдлийн бичиг баримтыг явуулах
Өргөдөл гаргагч нь a), b), c), d)-г бүрдүүлж шуудангаар эсвэл имэйлээр Ракүно Гакүэн их сургуулийн Экстейншн төв рүү явуулна. Харин хүлээн авах удирдагч багш е)-г бичиж, Ракүно Гакүэн их сургуулийн Экстейншн төвд шууд өгөх ёстой.
8. Хариуг мэдэгдэх
Өргөдөл гаргагчдад нэг сарын дотор хариуг мэдэгдэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://exc.rakuno.ac.jp/international/academic.html, https://exc.rakuno.ac.jp/wp-content/themes/exc/file/requirements_en_2020.pdf эндээс авна уу.
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС