Монгол Улсын сорт сорилтын зөвлөл 2019.12.17-ны өдөр хуралдаж Монгол Улсад 2019 онд импортоор худалдан авсан таримлын үр, сортын мэдээлэл, 2020 онд тариалах таримлын үрийн нөөц бүрдүүлэх асуудал болон Монгол оронд туршигдаж буй зарим таримлын сортыг ирээдүйтэй болон нутагшсан сортоор батламжлах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан байна. Үүнд:
ХААИС-ийн харьяаУргамал газар тариалангийн хүрээлэн болон Агроэкологийн сургуулийн судлаачдын олон жилийн туршилт, судалгааны үр дүнд соригдсон Хатуу буудайн “Сондор”, Бууцайн “Матадор”, Шар буурцгийн “Северная-4”, Цэс (хаш)-ийн “Черный красавец” сортуудыг “Нутагшсан сорт”-оор батламжлав.
Харин ирээдүйтэй таримлын сортоор ил талбайн өргөст хэмхийн Restina F1, Сагадын “Землячка”, ээж будааны “Цено”, Гүзээлзгэний “Санта” сортуудыг Монгол орны нөхцөлд тарималжих ирээдүйтэй сортоор батлахаар шийдвэрлэсэн байна.
Мөн зарим таримлын сортуудыг Улсын сорт сорилтонд шилжүүлэхээр шийдвэрлэв.
Нутагшсан сортоор батлагдсан
- Хатуу буудайн “Сондор” сорт-Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн судлаач Ц.Сансаргэрэл, Я.Мягмарсүрэн, Б.Батболд
- Бууцайн Матадор сорт-Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн судлаач П.Алтантуяа, О.Цэцэгмаа
- Шар буурцагийн эртийн болцтой “Северная-4” сорт-Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн судлаач Э.Дорлигсүрэн, Н.Баярсүх, Ж.Намжилсүрэн
- Цэс (Хаш)-ийн “Черный Красавец” сорт- Агроэкологийн сургуулийн багш Ж.Оюунгэрэл, Д.Ундармаа, н.Алтанцэцэг, В.Одончимэг, В.Атартунгалаг
Ирээдүйтэй сортоор батлагдсан
- Ил талбайн өргөст хэмхийн “Restina F1” сорт-Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн судлаачид Ц.Нарандэлгэр, П.Насан-Ариун
- Сагадын “Землячка” сорт-Агроэкологийн сургуулийн багш О.Мөнхжаргал, Г.Мөнхжин, Ж.Очир, Б.Одгэрэл, Б.Амарсанаа, Н.Цолмон, З.Эрдэнэчимэг, П.Батсүрэн
- Ээж будааны “Цено” сорт-Агроэкологийн сургуулийн “Хөрсний үржил шим ба тогтвортой газар тариалангийн менежмент” профессорын баг
- Гүзээлзгэний “Санта” сорт-Агроэкологийн сургуулийн багш Т.Насанжаргал, Ж.Ганболд, Т.Баярхүү, Г.Амаржаргал, Б.Даарийсүрэн
Улсын сорт сорилтонд шилжүүлсэн
- Бөөрөнхий сонгины Nongwooda ego, Richhong, Aruseu, Biseul huang, Goraenji сортууд-Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн судлаач П.Насан-Ариун, Ц.Нарандэлгэр
- Төмсний “Атар-2” шинэ сорт-Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Төмс судлалын сектор
- Буудайн “Дархан 212” зусах зөөлөн буудайн шинэ сорт-Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Селекцийн сектор
- Тритикалын “Анар-(830∕08)” сорт-Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн судлаач Л.Болормаа, Я.Мягмарсүрэн, Д.Хишигтэйхүү
- Арвайн “Бурхант-59” сорт-Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн судлаачид Н.А.Сурин, Я.Мягмарсүрэн, Б.Жавзандулам
- Арвайн “Мон Пи-Арвай 5” сорт-Агроэкологийн сургуулийн багш З.Эрдэнэчимэг, Ж.Ганболд, Ш.Шинэбаяр, Б.Жавзандулам
- Жижиг жимстэй лоолийн “SEMINIS-SV7160TC-F1", “ТY CANDY-F13 сортууд-Агроэкологийн сургуулийн багш Ж.Чулуунбаатар, Ж.Оюунгэрэл, Д.Ундармаа, А.Бирлан, Б.Болорхундага, В.Цэгмид
Судлаачдын цаашдын туршилт, судалгааны ажилд амжилт хүсье.
УЛСЫН СОРТ СОРИЛТЫН ЗӨВЛӨЛ
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ИННОВАЦИЙН АЛБА