Япон улсын Үцүномияа их сургуульд Япон улсын Засгийн газрын тэтгэлэгтэй суралцах судлаач оюутан хөтөлбөр 2020 зарлагдлаа

Нийтлэгч : .
Огноо: 2020-01-03 17:05:55

Япон улсын БССШУЯам Япон улсын их дээд сургуулиудад судлаач оюутнаар суралцах хүсэлтэй гадаад оюутнуудад дараах  тэтгэлгийг санал болгож байна. 

1. Шалгуур үзүүлэлтүүд

(1) Зорилтот бүлэг:

Бакалаврын зэрэгтэй гадаад оюутнууд

(2) Яс үндэс:

Монгол улсын иргэн байх

(3) Нас:

1985 оны 4 сарын 2-оос хойш төрсөн байх

(4) Боловсрол:

Япон улсад их сургууль төгссөн байх эсвэл Япон улсад төгсөгчидтэй адил/илүү мэдлэг чадвартай байх

Дараах шалгуурыг хангасан тохиолдолд адил/илүү мэдлэг чадвартай гэж үзнэ. Үүнд:

[1] 16 жилийн боловсрол эзэмшсэн бол (анагаах, шүдний эмч, мал эмнэлэг зэрэг чиглэлээр докторантурт суралцах бол 18 жил)

[2] 22 хүрэх гэж байгаа эсвэл хүрсэн бол.

(5) Мэргэжлийн чиглэл:

Өмнө нь суралцаж төгссөн мэргэжилтэй адил төстэй байх, Үцүномияа их сургуулийн санал болгодог чиглэл байх

(6) Гадаад хэлний мэдлэг:

Англи эсвэл Япон хэлний өндөр мэдлэгтэй байх ёстой ба дараах сертификаттай байх /аль нэг нь байж болно/

A: Япон хэлний (JLPT) N2 түвшин

B: Англи хэлний СEFR B2 түвшин

(7) Эрүүл мэнд:

Бие болон сэтгэцийн хувьд эрүүл байх  

(8) Японд ирэх:

Япон улсад заасан хугацаанд ирэх боломжтой байх /ихэвчлэн 9, 10 дугаар сард ирэх ёстой/

(9) Визэнд тавигдах шаардлага:

Сонгогдсон оюутан нь Япон улсад нэвтрэхээсээ өмнө “College Student (ryuugaku)” виз авах ёстой.


(10) Бусад:

[1] Сүүлийн 3 жилд Японы ЗГ-ын тэтгэлэгт хамрагдсан бол,

[2] 2020 онд Японы ЗГ-ын өөр тэтгэлгүүдэд давхар өргөдөл гаргасан бол нэр дэвших эрхгүй.

2. Тэтгэлэг олгох нөхцөл  

Суралцаж буй чиглэлээс хамааран тэтгэлэг дараах байдлаар олгогдоно.

(1)  Хэрэв судлаач оюутан, зэрэг горилогч бус оюутан, сонсогч /цаашид “судлаач оюутан” гэх/ нарт 2020 оны 3 дугаар сараас 2022 оны 3 дугаар сар хүртэл тэтгэлэг олгогдоно.

(2)  Хэрэв сонгогдсон оюутан магистр, доктор, мэргэжлийн зэрэг горилох бол 2020 оны 10 дугаар сараас эхлэн тогтсон хугацааны турш тэтгэлэг олгогдоно.

3. Тэтгэлэг

(1) Тэтгэлгийн хэмжээ:

2020 оны тэтгэлгийн хэмжээг хараахан тогтоогоогүй байгаа ба 2019 оны байдлаар:

143,000~145,000 иен(мэргэжлийн чиглэл болон суралцах газраас хамаарна)

2020 онд төсвийн хэмжээнээс шалтгаалан өөрчлөгдөж болно.

Хичээл тасалсан, удаан хугацаагаар хичээлд оролцоогүй тохиолдолд тэтгэлэг олгогдохгүй.

Дараах тохиолдлуудад тэтгэлгийг буцаан төлнө. Үүнд:

[1] Өргөдлийн бичиг баримт нь хуурамч нь тогтоогдвол;

[2] Япон улсын БССШУЯ-тай хийсэн гэрээгээ зөрчсөн тохиолдолд;

[3] Сургууль дээр сахилгын зөрчил гаргасан бол;

[4] Төгсөж чадахгүй бол;

[5] Визний статусаа өөрчилбөл;

[6] Өөр тэтгэлэг авбал /судалгааны төслийн грантаас бусад/;

[7] Өөр сургуульд шилжвэл тэтгэлгийг цуцалж, буцаан төлнө.

(2) Аялалын зардал

Японд очих:

Японд очих Чингис Хаан ОУНБ-Нарита чиглэлийн энгийн зэрэглэлийн онгоцны тийзээр хангана.

* Зөвхөн өөрийн улсаас очих тохиолдолд л онгоцны тийк олгогдоно.  

Японоос явах:

Заасан хугацаанд амжилттай төгссөн оюутанд буцах энгийн зэрэглэлийн онгоцны тийз олгогдоно.

* Аялалын даатгалыг суралцагч өөрөө хариуцна.

* Буцах газар нь заавал өөрийн харьяа улс байна.  

(3) Сургалтын төлбөр: Үцүномияа их сургууль сургалтын төлбөрийг хариуцна..

* Тэтгэлэг Япон улсад очсоны дараа 1 сар, сар хагасын дараа олгогддог учир суралцагч нь ойролцоогоор хувийн зардалд зориулан 2,000 ам.доллар бэлдсэн байхыг зөвлөж байна.

4. Нэр дэвшүүлэх

(1) Нэр дэвшүүлэх:

1 оюутныг шалгаруулан Үцүномияа их сургуульд нэр дэвшүүлнэ.

(2) Сонгон шалгаруулах:

Япон улсын БССШУЯ сонгон шалгаруулна.

5. Нэмэлт мэдээлэл

1) Бүх өргөдлийн бичиг баримтыг Англи эсвэл Япон хэлээр бэлтгэн, хуудасны 2 талд ар өвөргүй хэвлэж, гарын үсэг шаардлагатай хэсгүүдэд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

2) Нэгэнт илгээсэн өргөдлийн бичиг баримтыг буцаан олгохгүй.  

3) Судалгааны ажлын абстрактыг хавсаргана.

4) Бүх өргөдлийн бичиг баримт бүрэн гүйцэт, үнэн зөв байна.

6. Хариуг мэдэгдэх

2020 оны 6 дугаар сард мэдэгдэнэ.

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:

Дараах бичиг баримтыг 2020 оны 2 дугаар сарын 3-ны дотор Гадаад хамтын ажиллагааны хэлтэст бүрдүүлэн өгөх ба ирсэн бичиг баримтуудаас 1 хүнийг шалгаруулж Үцүномияа их сургуульд илгээнэ.

Бичиг баримтыг бүрдүүлэхээс өмнө Үцүномияа их сургуульд удирдах профессорын зөвшөөрлийг авсан байх зайлшгүй шаардлагатай.

 

Үцүномияа их сургуулиар дамжуулан Япон улсын БССШУЯ-нд илгээх бичих баримтууд

  1. Тэтгэлгийн өргөдлийн маягт /2 хувь/
  2. Сурах төлөвлөгөө /2 хувь/
  3. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан, эгц урдаас харсан малгайгүй 4.5*3.5 хэмжээтэй цээж зураг /ард талд нь нэр, улсаа бичих/
  4. [Удирдах профессороосоо асуух] Тодорхойлох захидал /Маягт 1/
  5. [Удирдах профессороосоо асуух] Үнэлгээний хуудас /Маягт 3/

*4 болон 5 дугаар байгаа маягтуудыг профессоруудад аль хэдийн илгээсэн болно.


Үцүномияа их сургуульд илгээх бичиг баримтууд

  1. Монгол улсын иргэн гэдгийг батлах бичиг баримт /гадаад паспортын хуулбар/
  2. Дүнгийн тодорхойлолт
  3. Дипломны хуулбар
  4. Үцүномияа их сургуулийн захиралд хандсан захирлын тодорхойлох захидал
  5. Судалгааны ажлын хураангуй
  6. Гадаад хэлний мэдлэгтэйг батлах сертификат /TOEFL, TOEIC, JLPT  гэх мэт/
  7. Эрүүл мэндийн хуудас /маягтын дагуу/

 

ХААИС, ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

УТАС: 341153