“ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЖЛЭХ УХААН” сэтгүүлд өгүүлэл авна

Нийтлэгч : .
Огноо: 2020-04-12 03:55:41

“ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЖЛЭХ УХААН” сэтгүүлийн 2020 оны №1 дугаарт монгол хэл дээр өгүүлэл 2020.02.15-ны өдрийг хүртэл journal_as@muls.edu.mn хаягаар авна.

 

                                               ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ЗААВАР

 

 - Өгүүллийн эхийг Microsoft Word’s docx эсвэл doc программын 297x210мм (A4) хэмжээтэй цаасан дээр хуудасны дээр доороос нь 2.0 см, зүүнээс нь 3.0 см, баруунаас 2.0 см тус тус зай аван Times New Roman үсгийн 11 хэмжээтэйгээр, мөр хоорондын зай Single, нийт 4-6 нүүр буюу 2,000-2,500 үгийн тоонд багтаан бичсэн байна.

- Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.

- Бүх дэд гарчигууд мөрний зүүн талд зэрэгцэх ба Bold үсгээр бичигдэнэ. Дэд гарчиг болон эхийн мөрийг TAB авалгүйгээр бичнэ.

- Амьтан, ургамал, шавж, бичил биетний нэрийг эхний удаад бүтэн, давтагдсан тохиолдолд төрлийн нэрийг товчлон үгийн эхний үсгээр бичнэ. Тухайлбал: эхний удаа Escherichia coli гээд, цаашид энэ нэр дахин давтагдах тохиолдолд E. coli гэж бичнэ. Дэд зүйлийг бичих тохиолдолд зүйлийн нэрийг товчлохгүй. Жишээлбэл: B. t. israelensis бус B. thuringiensis israelensis гэж бичнэ.

- Амьтан, ургамал, бичил биетэн, эгэл биетэн, шавж зэргийг шинжлэх ухааны нэрээр, эмийг ерөнхий нэрээр тус тус бичих ба амьд организмын төрөл, зүйл, ген, генотип, маркер, мутант, аллель, оперон, химийн нэршил (p, o, m, n, cis, sec, sic, trans, syn) зэргийг налуу /Italic/ үсгээр бичнэ.

- Өгүүлбэрийг тоогоор эхлэхээс зайлсхийн өгүүлбэр дэх үгсийн байрлалыг солих эсвэл тоог үсгээр бичнэ. Мянгатын орон тоонд таслал бичихгүй (2600, 23 000).

 

Хүснэгт ба зураг:

· Монгол хэл дээр өгүүлэл бичсэн тохиолдолд хүснэгт ба зургийн талбарыг Англи хэлээр бичнэ.

· Хүснэгтэд дугаар өгч (Table 1. Хүснэгтийн нэр) баруун дээд хэсэгт байрлуулна. Харин хүснэгтийн нэрийг зэрэгцүүлж байрлуулна. Хүснэгтийн дугаарын дээр болон хүснэгтийн доор 12pt зай үлдээнэ.

· Зураг, бүдүүвчийн дугаарыг доор нь (Figure 1. Зургийн нэр) байрлуулж, зургийн нэрийг бичнэ. Зураг, бүдүүвчийн дээр болон зургийн нэр, тайлбарын доор тус тус 12pt хэмжээтэй мөр үлдээнэ.

· Хүснэгтэд нэмэлт тайлбар өгөх шаардлагатай тохиолдолд Footnote-г ашиглаж болно. Бусад тохиолдолд ашиглахгүй.

· Хүснэгтийн нүдийг хоосон орхих эсвэл зураас (-) бичихийг хориглоно. Харгалзах ND (no data or not determined), NA (not applicable or not available), эсвэл NT (not tested) гэсэн тэмдэглэгээг бичнэ.

· Хүснэгт болон зурган дээр хугацааг бичих бол May, Jun, Sep гэх мэтээр эхний гурван үсгийг бичнэ.

· Зургийн тайлбарыг хүснэгтээр харуулах шаардлагагүй бөгөөд эх дотор эшлэж бичсэн байна.

· Зургийн тэмдэглэгээг ●○■□pr байдлаар илэрхийлэх ба + болон × тэмдэглэгээг ашиглахыг хориглоно.

· Өгүүлэлд оруулсан фото зураг, тахирмаг, бүдүүвч зэргийг хар, цагаан тод ялгарах контрасттайгаар, тайлбарын хамт ирүүлнэ. Фото зураг, TIF, JPEG, GIF өргөтгөлтэй файлыг 300- dpi нягтралтайгаар тусад нь хүлээн авна.

· Зургийг хар цагаан өнгөөр хэвлэх ба шаардлагатай тохиолдолд зохиогчийн хүсэлтийг харгалзсаны үндсэн дээр өнгөтөөр хэвлэнэ.

 

Математик бичлэг ба нэгж:

· Математик бичлэгүүд equition программаар бичиж, томьёог дээр, доороо тус тус 12pt зайтай, мөр голлон байрлах ба ардаа мөрний төгсгөлд (1, 2.., гм) дугаар заах цифртэй байна.

· Хэмжигдэхүүнийг олон улсын CИ системээр тэмдэглэнэ (кг/га, мг/л, г/кг, мг/кг, мг/л, мкг/г, мл/л).

· Нэгжүүдийг дараалуулж бичихээс зайлсхийх шаардлагатай (3, 10, 17 ба 30 °C; 20 эсвэл 30% г.м.). Тоо болгоны ард “хувь” биш % тэмдэглэгээг бичнэ.

· Тоон үр дүнг холбогдох стандарт хазайлттай илэрхийлсэн байна.

 

                                  Эрдэм шинжилгээний өгүүлийн бүтэц

 

Өгүүллийн нэр:

Өгүүллийн нэрийг товч, тодорхой байдлаар үсгийн 14р хэмжээтэй, Bold, эхний үгийн эхний үсгийг том үсгээр эхлүүлж, мөр голлож байрлуулна. Товчилсон үг бичихгүй.

12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.

 

Зохиогчдын овог нэр, байгууллага, холбоо барих цахим хаяг:

Зохиогчдын /1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх, сүүлчийн зохиогч уг ажлыг удирдсан байх/ нэрсийг бичсэн дарааллаар нь 1,2 гэх мэтээр тэмдэглэн өгүүллийн нэрийн дор Bold хэлбэрээр, мөр голлож бичнэ.

12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.

Зохиогчийн харьяалах байгууллагын нэрийг харгалзах дугаарын дагуу дараалан нэгжээс эхлэн дэлгэрэнгүй бичнэ. Мөр голлож бичнэ.

12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.

Холбоо барих зохиогчийн цахим хаягийг * гэсэн тэмдэглэгээтэйгээр бичнэ. Мөр голлож бичнэ.

12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.

 

Хураангуй:

Гүйцэтгэсэн судалгааны ажлын товч агуулга үр дүнг агуулсан байх ба 200-250 хүртэл үгэнд багтаан Italic хэлбэрээр бичиж, мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. 12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.

 

Түлхүүр үг:

Өгүүллийн утга санааг илэрхийлэх ганц тоогоор бичсэн 5 хүртэлх үг байна. Өгүүллийн гарчигт орсон үг давтагдахгүй, зүүн талд зэрэгцэж байрлана.

12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.

 

Оршил:

Судалгааны ажлын онолын үндэс, сэдвийн судлагдсан байдал, үндэслэл, судалгааны таамаглал, зорилго, шинэлэг тал, ач холбогдол, онцлог тал зэргийг агуулсан байна. Хэвлэлийн тойм бичихэд эшлэл зайлшгүй авсан байна. Эшлэлийг [1, 2, 5] гэж тэмдэглэнэ. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. 12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ. Материал, арга зүй: Сонгосон судалгааны хэрэглэгдэхүүн, хэрэглэсэн аргын нэр, товч тайлбар, судалгаанд ашигласан багаж, эм урвалжийн нэр, статистик боловсруулалт зэрэг мэдээлэл байна. Туршилтын хэсгийг өнгөрсөн цаг дээр илэрхийлж бичнэ. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.

 

Судалгааны үр дүн:

Судалгаанаас гарсан үр дүнг ямарч тайлбаргүйгээр хүүрнэх байдлаар өнгөрсөн цаг дээр тодорхой бичих ба үр дүнгийн тайлбарыг хүснэгт болон зургаар илэрхийлэх боловч үгэн тайлбарыг үл орлох ба мэдээллийг давхардуулж бичихгүй. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.

 

Шүүн хэлэлцэхүй:

Өөрийн судалгаанаас гарсан үр дүнг бусад судалгаануудтай харьцуулах, дүн шинжилгээ хийх, ач холбогдлыг онцолж, өөрийн санал, дүгнэлтийг үндэслэлтэйгээр өнгөрсөн цаг дээр бичсэн байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. 12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ. Дүгнэлт: Үр дүнд турлгуурласан товч тодорхой байдлаар одоо цаг дээр бичнэ. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. 12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ. Англи хураангуй Өгүүллийн нэр, зохиогчийн нэр, албан газар, өгүүллийн товч утгыг Англи хэлээр 200-250 үгэнд багтаан дүрмийн алдаагүй бичсэн байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.

 

Талархал:

Уг эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг санхүүжүүлсэн байгууллага, тусалсан хамт олон, хүмүүсийг зайлшгүй дурдана. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.

 

Ашигласан хэвлэл:

Эшлэл авсан бүтээлийг эш татсан дарааллаар нь дугаарлаж, тодорхой бичнэ.

Зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, он, ашигласан бүтээлийн нэр, ном, сэтгүүлийн нэр, боть, дугаар, хуудас, web site-ийн хаягийг бүрэн бичнэ. Зүүн талд зэрэгцэж байрлана.

12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.

Ашигласан хэвлэлийг дугаарлаж, текст дотор [1], [10-13, 5] байдлаар тэмдэглэж, жагсаалтыг олон улсын IEEE эшлэлийн загвараар бичнэ.

Текст дотор эшлэл хийх загвар:

-       "Энэхүү онолыг анх 1987 онд [1] дэвшүүлсэн..."

-       "Судлаач Клаусын [2] тодорхойлсноор....”

-       "Сүүлийн судалгаанаас харахад [3] ..."

 

Ашигласан хэвлэлийн жагсаалтыг доорхи байдлаар бичнэ. Үүнд:

 

                                              ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН АЛБА