ХААИС-ийн профессор багш нарын идэвхи зүтгэл, санаачлагаар тус их сургууль дээр гадаадын их сургуулиуд, олон улсын байгууллагын санхүүжилтээр 2020 оноос хамтран хэрэгжүүлэх зарим судалгааны төсөл, мөн Европын холбооны Erasmus+ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй төслийн явц, үр дүнгийн талаарх мэдээлэл сонсох, санал солилцох уулзалтыг Эрдмийн зөвлөлийн хуралдааны танхимд 2020.01.22-ны өдөр зохион байгуулав. Уулзалтанд ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүга, дэд захирлууд, бүрэлдэхүүний сургуулийн захирал, хөтөлбөрийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар болон нар, тэнхимийн эрхлэгч нар оролцов.
Уулзалтыг нээж захирал Т.Хэрүүга хэлсэн үгэндээ сүүлийн жилүүдэд манай сургуулийн дотоод, гадаад хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр ялангуяа гадаадын их сургуулиуд, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн тоо жилээс жилд өсөж байгааг тэмдэглээд үүнд манай профессор багш нарын санаачлага, зүтгэл чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлов. Тус уулзалт нь тэнхмийн эрхлэгч түүнээс дээш албан тушаалтнуудын дунд мэдээлэл солилцох, харилцан суралцах, сайн жишгийг түгээн дэлгэрүүлэх, цаашдын хамтын ажиллагага өргөжүүлэх зорилготой болохыг тэмдэглэв.
Өнөөдрийн байдлаар тус их сургуулийн хэмжээнд ШУТС-ийн санхүүжилтээр 67 судалгааны төсөл;олон улсын байгууллага, гадаадын их сургуулиудтай хамтран 84 төсөл, хөтөлбөр; орон нутгийн захиалгаар 46 төсөл; тус их сургуулийн санхүүжилтээр 8 төсөл амжилттай хэрэгжиж байна.
Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхмийн эрхлэгч, доктор Ц.Эрдэнэ-Очир тус тэнхим дээр хэрэгжиж буй төслүүдийн талаар товч мэдээлэл хийв. Өнөөдрийн байдлаар тус тэнхим дээр гадаадын 5, дотоодын 4 төсөл 2020 оноос эхлэн хэрэгжихэд бэлэн болжээ. Тухайлбал:
Эдгээр төслийн нийт санхүүжилт 2.7 тэрбум төгрөг болно.
Үүний зэрэгцээ “Үхрийн арьс товруутах, Шмаленбергийн өвчнөөс эрүүл болохыг баталгаажуулах судалгааны ажил”, “Хүн, малын халдварт өвчин (боом, галзуу)-ий тандалт, судалгаа хийх, хүн, мал эмнэлгийн салбарын хамтарсан эрсдлийн шинжилгээ судалгааны ажил”, “Фасциолез, үхрийн цистицеркоз, гахайн цистицеркоз, бэтэг өвчний судалгааны ажил”, “Хивэгч малын бруцеллёз өвчний үе дэх хээл хаялтын механизм, эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа” зэрэг Монгол Улсын засгийн газар, бусад байгууллагын захиалгатай 172 сая төгрөгийн санхүүжилттэй 4 төслийг 2020 оноос тус тус хэрэгжүүлж эхлэх болсон талаар танилцуулав.
Мөн Европын холбооны Erasmus+ хөтөлбөрийн хүрээнд тус их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль дээр 2019 оноос хэрэгжиж буй “ОХУ болон Монгол улсад арьс ширний сургалт, судалгаа инновацийн төв байгуулах” төслийн танилцуулгыг доктор Б.Итгэл хийлээ. Тус төсөл нь 3 жилийн хугацаатай, 995.950 еврoгийн санхүүжилттэй юм. Төслийг хэрэгжүүлснээр Орос, Монголын арьс ширний үйлдвэрүүд байгаль орчинд ээлтэй шинэ технологийг нэвтрүүлэх, Монгол, Буриадын арьс шир боловсруулах уламжлалт технологийг сэргээн хөгжүүлэх, Кластерийн системийг бий болгоход дэмжлэг болох, Европын холбоо, Орос, Монголын үйлдвэрлэгч, их дээд сургуулийн хоорондын хамтын ажиллагаа өргөжиж боломж бүрдэх юм.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН АЛБА