СУРАЛЦАХ УРИЛГА
ХААИС-ийн Магистр, докторын сургууль 2019-2020 оны хичээлийн жилд магистрантур, докторантурт элсэн суралцах хүмүүсийг урьж байна.
БҮРТГЭЛ: Элсэхийг хүсэгчид 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны хооронд ХААИС-ийн захиргааны II байр 202 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү.
ШАЛГАЛТ: Элсэгчид англи хэлний болон мэргэжлийн шалгалт өгнө.
Англи хэлний шалгалт: 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр
Мэргэжлийн шалгалт: 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус тус авна.
СУРГАЛТ: Магистрантур, докторантурын сургалт 2019 оны 10 дугаар сарын 07-нд тус тус эхэлнэ.
СУРАЛЦАХ ХУГАЦАА: Магистрантурын сургалт 1.5-2 жил, докторантурын сургалт 3 жил
ДАВУУ ТАЛ: ХААИС-ийг 3.2-оос дээш голч дүнтэй, бакалаврын зэрэгтэй төгссөн бол магистрантурт шалгалтгүй элсүүлж, сургалтын төлбөрийг 15 хувь хөнгөлөх;
Сонгогдсон хөтөлбөрөөр судалгааны (MSc) болон мэргэжлийн (MPS) магистраар суралцах;
Элсэгчид Боловсролын зээлийн сангийн “Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдах;
Магистр, докторын сургалтын хөтөлбөрт элсэн суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэнийг Монгол Улсын иргэний нэгэн адил элсүүлэх ба хамтын ажиллагаатай их сургуулийн гэрээний дагуу сургалтын төлбөрийг 10-40 хувь хөнгөлөх;
Сургалтыг танхимын болон онлайнаар хослон явуулах зэрэг боломжтой
ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧИД ДАРААХ МАТЕРИАЛ БҮРДҮҮЛНЭ
Лавлах утас: 75107777-261,262,263, 99106255, 91919291, 88806020