БНЧУ-ын Менделийн их сургууль, ХААИС хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БНЧУ-ын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ойн мэргэжлийн мэдлэг дээшлүүлэх” төслийн сургалт 2019.8.25-9.6 хооронд амжилттай хэрэгжиж дууслаа.
Сургалтанд АЭС болон Дарханы АЭБС-ийн оюутан, багш, судлаач зэрэг 26 хүн хамрагдсан ба 8.25-29-ний хооронд танхимд сургалт, 09 сарын 01-06 хооронд Горхи-Тэрэлж, Шарын голд хээрийн сургалт хийсэн.
Ойн аж ахуй болон хүрээлэн буй орчны тогтвортой менежмент, статистик боловсруулалт, хөрсний бохирдол сэдвүүдээр онол болон дадлагын мэдлэг олгож арга зүй, багаж хэрэгсэл дээр ажиллах чадвар эзэмшүүлсэн үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.
Сургалтанд хамрагдсан АЭС-ийн 6 оюутан, АЭС-ийн Ой судлалын тэнхмийн залуу багш Г.Мөнхбат нар Менделийн их сургуульд 4.5 сарын бүрэн тэтгэлэгтэй сургалтанд хамрагдахаар өнөөдөр /2019.09.13/ эх орноосоо мордлоо.
Энэ төслийн сургалт ирэх жилийн зун мөн ХААИС дээр үргэлжлэх болно.
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС