ХААИС-н багш, оюутнууд ХБНГУ-д

Нийтлэгч : .
Огноо: 2019-09-17 14:26:48

ХБНГУ-ын Ханноверийн их сургуулиас "Management of natural resources in Germany" cэдэвт олон улсын зуны сургалтыг зохион байгуулж байгаа. ОХУ-ын Санкт Петербургийн их сургуулиас 8 оюутан, 2 багш, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимийн IV ангийн 9 оюутан, 4 багш хамрагдаж байна.  

Сургалтаар ХБНГУ-ын хамгийн том хүрэн нүүрсний уурхай ба түүний нөхөн сэргээлт (Lignite mining and rehabilitation-Garzweiler), уурхайлалтаас гарсан хөрсийг боловсруулж ХАА-н тариалангийн талбай болгон ашиглаж байгаа бүх процессууд, Дуйсбург хотын хуучин аж үйлдвэрийн парк, 1900 аад оны төмөрлөгийн хамгийн том хаягдсан үйлдвэрийг цогц аялал жуулчлалын төв болгон хөгжүүлсэн жишээ, 800 жилийн түүхтэй (Ruhrgebeit early lignite mining) уурхайн газрын доорх гарцууд, геологийн тогтоц-музей, Нидерландын Вагёнгигёний их сургуулийн дэргэдэх дэлхийн хөрсний музей, бүх байгалийн бүс бүслүүрийг хамарсан 80 гаруй улс орноос ирүүлсэн 1200 гаруй монолит хөрсний зүсэлтийн бодит үзүүлэн болон түүнтэй холбоотой судалгаа-мэдээллийн сан, мөн дэлхийн хамгийн их бохирдолтой голын экосистемийг нөхөн сэргээсэн туршлага, ХБНГУ-ын хэмжээнд олон хотуудыг дамжуулан хийгдэж байгаа цэвэрлэх байгууламжын (Emsher-Genossenschaft) үйл ажиллагаатай танилцаж, их зүйл сурч авсан сургалт байлаа.


Энэ сайхан боломжыг бүрдүүлэхэд хүчин зүтгэж хамтран ажилласан багш нартаа болон хамтран ажилласан хүмүүстээ гүн талархал илэрхийлье.

 

                                                                    АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛЬ

                                                                         ЭКОЛОГИЙН ТЭНХИМ