Япон улсаас Монгол улсад суух элчин сайдаар 1973-1976, 1999-2003, 2009-2012 онуудад ажиллаж байсан Кидокоро Такүо 2019 оны 9-р сарын 11-нд ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, захирлын ажлын албаны дарга Ц.Сүхтулга, ЭЗБС-ийн захирал Б.Баасансүх нартай уулзаж ХААИС ба ЭЗБС дээр ажиллалаа.
Уулзалтаар ХААИС болон ЭЗБС-ийн баригдаж буй номын сангийн явцын талаар танилцууллаа. Номын сангийн санхүүжилтийн асуудлаар японы хөрөнгө оруулагч байгууллагууд, JICA нийгэмлэг, японы бизнесменүүдтэй холбоо тогтоож өгөх хүсэлтийг ХААИС, ЭЗБС-ийн удирдлагууд тавьлаа. Мөн ЭЗБС-ийн тэнхимүүд болон багш нарыг холбогдох төсөл, хөтөлбөрт оролцуулах боломжийг судлаж холбоо тогтоож өгөх хүсэлтийг ЭЗБС-ийн захирал Б. Баасансүх гаргалаа.
Элчин сайд асан Кидокоро Такүо хэлэхдээ ХААИС-ийн номын сангийн асуудлыг Токио дахь Япон улсын элчин сайдын төв яам, JICA нийгэмлэгт уламжилж өгөх ба Японд очоод өөрийн улсын боловсролын сантай холбоотой газруудад уламжлахаа мэдэгдэв.
ЭЗБС-ийн номын сангийн асуудлыг гадаадад хөрөнгө оруулалт хийдэг бизнесменүүдтэй уулзаж танилцуулах, зөвшилцөх ажлыг хийж эргэж мэдэгдэнэ гэв.
Мөн 2020 оны 4-р сард багтааж ХААИС болон ЭЗБС дээр ажиллах томилолттой ирнэ. Ирэхдээ Хоккайдогийн Хөдөө аж ахуйн сургуулийн танилцуулга болон ХАА-н Эдийн засгийн талаар лекц унших багийн хамт ирнэ. ХААИС-ийн оюутнуудыг 3, 6, 9 сараар тухайн эзэмшиж буй мэргэжлийн дагуу цалинтай дадлага хийлгэх Японы ХАА-н компани, үйлдвэрийг хайж олж холбоо тогтоож өгөх талаар ажиллана гэдгээ илэрхийллээ.
Эдийн засаг бизнесийн сургууль