GRAND TOUR 2019 АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН УЛСЫН XVII ОЛИМПИАД БОЛНО.

Нийтлэгч : .
Огноо: 2019-09-20 15:06:38

Аялал жуулчлалын улсын олимпиадыг Монгол улсад орчин үеийн аялал жуулчлалын салбар үүсч хөгжсний 65 жилийн ойг тохиолдуулан Дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлагатай уялдуулж, Дэлхийн аялал жуулчлалын өдрийн уриан дор Монгол улсын хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, бүх нийтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, оновчтой шийдэл гаргахад чиглэгдэнэ.

Олимпиадыг ХААИС-ийн аялал жуулчлалын хөтөлбөрийн багийнхан 2003 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ жил 17 дахь удаагийн олимпиад нь Дэлхийн аялал жуулчлалын өдрийн “Tourism and Jobs: A better future for all” уриаг үндсэн чиглэлээ болгон 2019 оны 9-р сарын 21-27-ны өдрүүдэд явагдах юм.

Grand Tour олимпиад нь танин мэдэхүй, эрдэм шинжилгээ, спорт явган аяллын 4 төрлийн тэмцээнээс бүрддэг.

ü  “Аялал жуулчлал ба ажлын байр: Бүгдэд хамгийн сайхан ирээдүйг” Аялал жуулчлалыг сурталчлах үзэсгэлэн - IX.27

ü  “Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн тулгамдсан асуудлууд” Оюутны эрдэм шинжилгээний бага хурал - IX.26

ü  Танин мэдэхүйн “Центавр” асуулт хариултын тэмцээн – IX.24

ü  “Grand Tour” спорт явган аяллын тэмцээн – IX.21-22

Одоогоор дээрх дөрвөн төрлийн тэмцээнд 12 их сургуулийн 20 гаран багийн оюутнууд оролцохоор бэлтгэлээ хангаад байна.

17 дахь удаагийн олимпиадыг Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг, Монгол улсын Боловсролын их сургууль болон АХА тур, Манжуурын аялал зэрэг байгууллагууд мөн ивээн тэтгэн хамтран зохион байгуулж байгаа билээ.

Олимпиадыг улсын хэмжээнд зохион байгуулахад байнга дэмждэг ХААИС болон Агроэкологийн сургуулийн захиргааны хамт олонд талархлаа илэрхийлье.

                                                                              ЭКОЛОГИЙН ТЭНХИМ

                                                        БАЙГАЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР