Япон улсын Токиогийн Хөдөө Аж Ахуйн Их Сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын оюутны XIX дэх удаагийн чуулга уулзалт 2019 оны 09 дүгээр сарын 16-22-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тус чуулга уулзалтанд Токиогийн ХААИС-тай хамтран ажилладаг гадаадын 29 их, дээд сургуулийн 69 оюутан оролцсон бөгөөд манай оюутнууд 10 дах жилдээ амжилттай оролцлоо.
Энэ жилийн чуулга уулзалт нь “Youth Transforming Thoughts on Sustainable Agriculture and Resource Management to Connect Local and Global Community” буюу “Хөдөө аж ахуй ба нөөцийн менежментэд залуусын оролцоо” гэх сэдэв дор болж өнгөрсөн бөгөөд ХААИС-ийг төлөөлж МААБС-ийн оюутан Э.Сайнхүү “Converting wastes into products: Rendering of animal by-products” сэдвээр илтгэл, МЭС-ийн оюутан С.Нинжбулган “Agricultural waste utilization for diversified agriculture” сэдвээр постер илтгэл тавьж олон улсын шүүгчидээс сайн үнэлгээ авсан байна.
Токиогийн ХААИС-ийн рeктор, проф Такано зөвлөх багш нарыг хүлээн авч уулзав.
Канадын улсын Бритиш Колумбиягийн проф. Лэсли Лавкович зөвлөлгөө өгч байгаа нь
МЭС~ийн оюутан С.Нинжбулган постeр илтгэлээ тавьж байна.
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС