“ДЭЭД БОЛОВСРОЛ” СЭТГҮҮЛД НИЙТЛЭХ ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ ЖУРАМ

Нийтлэгч : .
Огноо: 2019-10-03 11:22:34

СЭТГҮҮЛ ОЛОН УЛСЫН ‘’ISBN’’ КОДТОЙ, УЛСЫН ХЭВЛЭЛИЙН НЭГДСЭН ЖАГСААЛТАНД ОРЖ  ХЭВЛЭГДЭНЭ.

“Дээд боловсрол” сэтгүүлд нийтлэх   эрдэм шинжилгээний өгүүллийг доорх чиглэлийн дагуу хүлээж авна. Үүнд:

  1. Дээд боловсролын хөгжлийн дэлхийн улс, орнуудын

тэргүүлэх чиг хандлага болон туршлага

  1. Дээд боловсролын талаарх Монгол улсын Төрийн бодлого шийдвэр,

 эрх зүйн орчин;

  1. Дээд боловсролын систем, зохион байгуулалт, удирдлага

менежментийн өнөөгийн  байдал ба хөгжлийн асуудал;

  1. Дээд боловсролын багшийн хөгжил, төлөвшил;
  2. Дээд боловсролын агуулгын шинэчлэл, төгөлдөржүүлэлт;
  3. Дээд боловсролын сургалтын технологийн шинэчлэл, хөгжил;
  4. Сэтгэц, танин мэдэхүйн онолууд, тэдгээрийн суралцахуйн практик хэрэглээ;
  5. Дээд боловсролын чанар, үнэлгээ, дотоод, гадаад мониторинг;
  6. Сургалтын хөтөлбөрын боловсруулалт, хэрэгжүүлэлт, үнэлгээ;
  7. Дээд боловсрол- шинжлэх ухаан-инноваци;
  8. Оюутны төлөвшил хүмүүжил;
  9. Дээд боловсролын судалгаа
  10. Монгол улсын дээд боловсролын түүх
  11. Бусад

Сэтгүүлд ирүүлэх материал нь 1. Судалгааны өгүүлэл 2. Тойм өгүүллийн хэлбэртэй байна.

Мөн сургалт. судалгааны ажлын сайн туршлага, арга барил, санаачлага, онцлог дурсамж, түүхэн зураг гм зүйл ирүүлбэл редакцийн шийдвэрээр нийтэлж болно.

Материалыг  2019 оны 11-р сарын 10-ний дотор хүлээн авч шүүмжлэгчид шилжүүлнэ.

Материал хүлээж авах хаяг: soyombo_alt2000@yahoo.comутас:   96616500

Өгүүллийн ерөнхий шаардлага

Өгүүлэл нь тодорхой судалгаа, туршилтын үр дүнд үндэслэж, шинэ санаа, санал дэвшүүлсэн, хавсралтанд байгаа бүтэц, заавар, журамд нийцүүлж, үг үсгийн алдаагүй бичигпсэн байвал зохино.Илгээж буй өгүүлэл, нийтлэл өмнө нь хэвлэгдээгүй, өөр сэтгүүлд хэвлэгдэхээр хүлээгдээгүй байна.  Бусдын бүтээлээс авсан эшлэл ба ашигласан материалыг APA загварыг баримтлан бичнэ (Өгүүлэлд тавигдах шаардлага, зааврыг хавсралт 1; 2-оос үзнэ үү). Ашигласан материалд зөвхөн эшлэл авсан бүтээлийг бичнэ. Өгүүлийн хэмжээ хамгийн ихдээ 10 нүүрээс хэтрэхгүй байх.

Өгүүлэл. нийтлэлийн хэлний шаардлага

Өгүүллийг монгол, англи, орос хэлний аль нэг дээр бичиж болох ба монгол, орос хэл дээр бичсэн өгүүллийн хураангуйг англи хэл дээр, англи хэл дээр бичсэн өгүүллийн хураангуйг монгол хэл дээр хөрвүүлсэн байна. Хураангуйд өгүүллийн утга санааг бүрэн илэрхийлсэн 250- 300 үгтэй байх. Мөн гадаадын түнш судлаачидтай хамтран бичиж болно. Өгүүллийн нэрийг англи хэл дээр хавсаргаж ирүүлнэ.

Өгүүлэл, нийтлэлийг хянан магадлах үйл явц

Өгүүллийг 1-2 шүүмжлэгч хянан магадлана. Шүүмжлэгчээр уншуулах болон хэвлэхтэй холбогдссон зардалд зориулж, зохиогчоос 20000 төгрөг төлөх бөгөөд зохиогчид сэтгүүлийн дугаарыг үнэгүй олгоно. Хэвлэхээр зөвшөөрч, шүүмжийн дагуу зохиогчоос хянан засварласан өгүүлэл  “Дээд боловсрол” сэтгүүлийн  2019 оны дугаарт хэвлэгдэнэ. Данс: Голомт банк. ШУТИС-ийн (117-р) салбар. ДБСМН ТББ  1170003461, регистр 8095558

ДЭЭД БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН МОНГОЛЫН НИЙГЭМЛЭГ

ДЭЭД БОЛОВСРОЛ СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦ

Хавсралт 1

ЭШ-НИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХЭД БАРИМТЛАХ ЗААВАР

 

Үндсэн бичвэрийг А4 хэмжээний 10 хүртэл хүртэл нүүрэнд (5 хүртэл хуудас)  "Times New Roman" фондын 11pt өндрөөр, хуудасны зүүн захаас 2,2см, баруун, дээд доод захаас тус бүр 2.5см зайтай бичнэ. Үүнд ном зүйг оруулж тооцно.

Үндсэн бичвэрийг хоёр багананд, өгүүллийн нэр, зохиогчийн нэр, хүснэгт, зураг диаграмм зэргийг нэг багананд мөр голлуулж байрлуулна.  Өгүүлэлд тавьж байгаа шаардлага, зааврыг баримтлаагүй, заасан хэмжээнээс илүү, материалыг хүлээж авах боломжгүйг анхаарна уу.

           Header, footer командыг ашиглахгүй, хуудсанд дугаар тавихгүй.  Зүйлийг шинэ мөрнөөс,  эхэлж, мөр хооронд 1sp зайтай, мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэж, догол мөрийн өмнө 6 pt зай үлдээнэ.

           

             Хүснэгт болон зургийг өгүүлэлд орсон дарааллаар тусад нь дугаарлаж, хүснэгтийн нэрийг  баруун дээд талд, зураг дүрслэлийн (График, диаграмм, бүдүүвч, зураг г.м ) нэрийг доор нь мөр голлуулж  bold, italic хэлбэрээр 11pt өндөртэй бичнж, мэдээллийн эх үүсвэрийг үзүүлнэ.  

 

Жишээ нь:

 

                     Хүснэгт 1.1 Нүүрснээс янз бүрийн уусгагчаар битум ялгасан дүн

                        Зураг 3.1 Цацраг идэвхит хар тугалганы изотопын хэмжилтийн гистограмм

 

График, диаграмм, зураг, хүснэгт зэргийг зөвхөн хар  өнгөөр дагнаж, ялгац сайтай байвал зохино. Scanner ашиглаж оруулсан зургийг 300 dpi-аас багагүй нягтралтай,`TIF`,`JPEG``BMP`,`GIF`өргөтгөлтэй буулгах.

Зураг (График, диаграмм,бүдүүвч г.м)-ийн мэдээллийн эх үүсвэрийг нэрний доор, (Хүснэгтийн мэдээллийн эх үүсвэрийг түүний доор) 12pt зай авч, 11pt italic хэлбэрээр бичнэ.

 

 

 

                                                                                                

 

 

 

 

 Хавсралт 2 /ЭШӨ бичих загвар/

 

ӨГҮҮЛЛИЙН НЭР

(14 pt хэмжээтэй Bold том  үсгээр мөр голлон бичнэ. )

 

       Зохиогчийн овог нэр (үсгийн өндөр 12pt, italic- хэлбэрээр мөр голлуулж бичнэ.)

      Эрдмийн зэрэг, цол, албан тушаал, салбар, тэнхимийн нэр, судалгааны ажлын салбар,

                                   чиглэл, байгууллага, аймаг хот, улс

                                           (12pt, мөр голлуулж бичнэ.)

Үндсэн сургууль, байгууллагын нэрийг товчлоод, салбар сургууль тэнхим, байгууллагын нэрийг товчлохгүй .

           Зохиогчтой харьцах цахим хаяг (үсгийн өндөр 12pt, italic- хэлбэрээр мөр голлуулж, доогуур зураасгүй бичнэ.)

 

Жишээ:     

    ГАДААДЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН АГУУЛГЫН ХАРЬЦУУЛСАН   СУДАЛГАА

 

    Ц.Оюуна, Н.Уранчимэгb*

аМагистрантур, докторантурын албаны ахлах мэргэжилтэн, ШУТИС, УБ хот, Монгол улс(12ptitalic)

b*Чикаго-Монгол сургуулийн захирал, Чикаго хот, Америкийн Нэгдсэн Улс

aИ-майл: ts_oyun2005@yahoo.com

b*И-майл: urnaa.nam@yahoo.com

Тайлбар: a– 1р зохиогч, b – Бусад зохиогч, *- Суралцагч / Магистр, докторант /

 

Хураангуй (12pt, Bold)

Хураангуйд өгүүллийн гол агуулгыг товч, тодорхой тусгаж, 250-300 үгтэй байна.

 (11pt хэмжээтэй,  italic- хэлбэрээр  бичнэ).

 

Түлхүүр үг  (12pt, Bold)

(11pt, Өгүүллийн агуулгыг илэрхийлэхүйц 4-5 үгийг нэр үгийн нэрлэхийн

 тийн ялгалын ганц тоонд бичнэ).

 

Оршил(12pt, Bold)

(11pt, бичвэрийн 5 % орчим,зүүн талдаа зэрэгцэх)

 

Судалгааны арга

Энэ хэсэгт судалгаа нь мэргэжлийн түвшинд хийгдсэн эсэхэд хариулт өгөхүйц

бөгөөд өгүүллийн бичвэрийн 10- 15%-ийг эзэлж байх.

Үүнд:

-       хэрэглэсэн судалгааны арга, аргазүй;

-       судалгааны хэрэглэгдэхүүн, туршилт, судалгаа явуулсан хугацаа, түүвэр;

-       үр дүнг боловсруулж, задлан шинжилсэн аргазүй,  хэрэгсэл;

г.м

 

              Yндсэн хэсэгт судалгааны үр дүнг үзүүлнэ.

Судалгааны зорилго-зорилт, (таамаглал) хэрхэн биелж, батлагдсаныг

үзүүлнэ. Үндсэн хэсэг өгүүллийн бичвэрийн 50- 60%-ийг эзэлж байх.

                                         

Бүлгийн гарчиг         (12pt, Boldмөр голлуулж, том үсгээр )

Дэд бүлгийн гарчиг  (12pt, Bold, эхний үсэг нь том, зүүн талдаа зэрэгцэх)

 

Хэлэлцүүлэг(12pt, Bold)

( 11pt, бичвэрийн 20- 30% байна)

Энэ хэсэгт өөрийн судалгааны үр дүнг бусад судлаачдын судалгааны үр

 дүнтэй харьцуулсан дүн шинжилгээ, гарсан үр дүн нь онол практикийн

 ямар ач холбодолтой, практикт хэрхэн хэрэглэх зэргийг үзүүлнэ. Энэ нь

 дүгнэлт гаргах гол үндэслэл болно.

 

Дүгнэлт(12pt, Bold)

( 11pt, эхний үсэг нь том, зүүн талдаа зэрэгцүүлж, Regular горимд бичих )

 

 Ашигласан материалын жагсаалт (12pt, Bold, эхний үсэг нь том, зүүн талдаа  зэрэгцэх)

       ( 10pt өндөртэй, APA загварыг баримтлан italic- хэлбэрээр бичнэ.)

Ашигласан материалыг Монгол ба гадаад хэлээр бичигдсэнийг ялгаж бичнэ. Гадаад хэл дээрх бүтээлийг англи, орос, бусад хэлээр хэвлэгдсэн бүтээл гэж бүлэглэнэ.