Уламжлал болгон зохион байгуулдаг “ШИНЭ ҮЕ – ХӨДӨӨ АЖ АХУЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД”нээлттэй семинар ХААИС-ийн захиргааны байр, Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд 2019 оны 10-р сарын 11-нийөдрийн 14:00 цагт болно.
Энэ удаад Обихирогийн Хөдөө аж ахуй мал эмнэлгийн их сургуулийн Эгэл биетэн судлалын үндэсний төвийн доктор, профессор Ёошифүми Нишикава “Эгэл биетнээр үүсгэгддэг өвчинтэй тэмцэх шинэ шийдэл боловсруулан монгол малын ашиг шимийг нэмэгдүүлэх нь” сэдвээр лекц тавьна. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Эрдэм шинжилгээний алба
Мал эмнэлгийн хүрээлэн, Молекул генетикийн лаборатори