Монгол улсын ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа
Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгоно.
Дараах шалгуур үзүүлэлтийг 50-иас дээш хувьтай хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно. Үүнд:
- Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр (2014 оны 71 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан) үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачилга гаргасан байх;
- сайн санааны үндсэн дээр нийгмийн сайн сайхны тусын тулд бусдыгаа манлайлан идэвхи зүтгэл гаргаж үлгэр жишээ болохуйц ажлыг санаачлан зохион байгуулсан, эерэг өөрчлөлтөөр бусдадаа үлгэр дуурайл болсон байх;
- монгол хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан түүнийг өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн байх;
- суралцаж байгаа мэргэжлээрээ амжилттай суралцаж бусдад үлгэр дуурайл болсон, улс орны хөгжилд эерэг үр нөлөө үзүүлэхүйц судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан, оновчтой үр дүнтэй бодлого төлөвлөгөө, зөв шийдэл, арга барил бүхий нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөр санаачлан бичиж хэрэгжүүлсэн;
Бүрдүүлэх материал:- Сургуулийн захиргаанаас Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшүүлэх тухай албан тоот;
- Тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг /Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд, тодорхой бичих/;
- Дүнгийн тодорхойлолт;
- Тэтгэлгийн болзол хангасныг нотлох баримт материалууд /журмын 2.2-т заасны дагуу холбогдох баримт материалыг бүрдүүлж, төрөл, огноогоор нь эрэмбэлж дараалуулан товьёог үйлдсэн байх/;
- “Монгол Улсын ирээдүйн хөгжил ба Миний оролцоо” сэдвээр 500 үгэнд багтаасан эссэ.
Материал хүлээн авах сүүлийн хугацаа:
Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэрээ дэвшүүлж буй оюутнууд материалаа бүрдүүлэн 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн дотор Сургалтын бодлого зохицуулалтын албаны Оюутны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Энхсаруулд /Шинэ Захиргааны байрны 103 тоот өрөө/ хүлээлгэн өгнө үү. Материал хэрхэн бүрдүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг 99097449 утсаар холбогдож тодруулна уу.
Тэтгэлэг олгох журам болон Мэдүүлгийн загварыг дараах холбоосоор харна уу.
Тэтгэлэг олгох журам: https://www.legalinfo.mn/annex/details/6295?lawid=9882
Мэдүүлгийн загвар: https://www.legalinfo.mn/annex/details/6653?lawid
СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА