ЯПОН УЛСЫН
ОБИХИРОГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙ, МАЛ ЭМНЭЛГИЙН ИХ СУРГУУЛИЙН
ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
Тавигдах шаардлага
ø Төгссөн оюутнууд өргөдөл гаргах боломжгүй.
Гадаад хэлний шаардлага
Лекц ойлгох хэмжээний сайн хэлтэй байх
- Бакалавр: Зөвхөн Япон хэл дээр хичээл явагдана.
- Магистр, доктор: Япон болон Англи хэл дээр хичээл явагдана.
Оюутан солилцооны хөтөлбөрийн хугацаа
2020 оны 4 дүгээр сараас эхлэн 1 эсвэл 2 семестрийн турш суралцана.
2020 оны хаврын семестр: 2020.04.01-2020.08.31 /Хичээл 8 дугаар сарын эхээр дуусна/
2020 оны намрын семестр: 2020.10.01-2021.02.28 /Хичээл 2 дугаар сарын эхээр дуусна/
Хэрхэн өргөдөл гаргах вэ?
Өргөдлийн маягтыг ХААИС-ийн шинэ Захиргааны байрны 205 тоотод байрлах Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс авах ба 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл бүрэн гүйцэт өргөдлийн материалуудыг хүлээн авна.
Бүрдүүлэх материал
(1) Өргөдлийн маягт /фото зураг наасан байх/
(2) Дүнгийн тодорхойлолт /Англи эсвэл Япон хэлний орчуулгатай байх
(3) Тэнхимийн эрхлэгч эсвэл зөвлөх багшийн тодорхойлох захидал
(4) Сурдаг нь үнэн болохыг тодорхойлсон бичиг баримт
(5) Гадаад паспортны өнгөт хуулбар /байхгүй бол төрсний гэрчилгээний хуулбар+ орчуулгатай байх/
(6) Эрүүл мэндийн маягт /өргөдөл гаргагч нь эрүүл, гадаадад суралцах боломжтой гэдгийг харуулсан байх/
(7) Япон улсад нэвтрэх өргөдөл /өргөдөл гаргагчийн өмнөөс ОХААМЭИС Япон улсын гадаадын иргэн, харьяатын албанд өгнө/
(8) Өргөдөл гаргагчийн банкны баталгаа
v Санхүүгийн дэмжлэг үзүүлэгч нь өргөдөл гаргагчаас өөр бол тухайн хүний банкны баталгаа, орлоно нотлох бичиг баримт, ажлын газрын тодорхойлолт, ямар учраас санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаагаа тайлбарласан бичиг баримт
(9) Зураг /4*3 хэмжээтэй/ - ард талд нь латин үсгээр нэрээ бичих
(10) Япон хэлний JLPT шалгалтын сертификатны хуулбар
(11) Англи хэлний шалгалтын сертификат /Ж нь: TOEFL/ байгаа бол хуулбар
ø Өргөдлийн материалууд буцааж олгогдохгүй.
Хариу гарах
2020 оны 1 дүгээр сарын эхээр хариу гарна.
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС
Утас: 341153