ЯПОН УЛСЫН ХОККАЙДО ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА /2020/
Хоккайдо их сургуульд 2020 оны 10 дугаар сараас магистр, докторын хөтөлбөрт суралцах 1 оюутныг шалгаруулна. Сурлагын дүн сайн, Хоккайдо их сургуульд суралцах чин эрмэлзэлтэй, Японы соёлыг сонирхон судалдаг оюутан багш нарыг шалгаруулалтанд оролцохыг урьж байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА
- ХААИС-ийн оюутан эсвэл төгсөгч байх
- Өндөр голч дүнтэй байх
ТЭТГЭЛЭГ
- Эрдмийн зэрэг горилогч оюутнуудыг сургалтын төлбөрөөс чөлөөлж, сард 100,000 иений тэтгэлэг олгоно.
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА
- Магистрын зэрэг: 2 жил
- Мэргэжлийн зэрэг (нягтлан бодох бүртгэл): 2 жил
- Доктор зэрэг: 3 жил
- Мал эмнэлэг, халдварт өвчин, эмнэлгийн эм зүйн чиглэлийн докторын зэрэг: 4 жил
Хоккайдо их сургуульд өргөдлийн материал очсон байх сүүлийн хугацаа: 2020.01.10
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Өргөдлийн анкет-Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс авах /Өргөдлийн анкетыг бөглөж өгөхөөсөө өмнө Хоккайдо их сургуульд удирдах профессортойгоо холбогдож, судалгааны сэдэв, төлөвлөгөөгөө тохирох ёстойг анхаарна уу./
- Хоккайдо их сургуулийн профессорын зөвшөөрсөн бичиг
- Дүнгийн тодорхойлолт /Докторын зэрэгт сурах бол бакалавр болон магистрын дүн тодорхойлолт/
- ХААИС-ийн удирдагч багшийн тодорхойлолт
- ХААИС-ийн захирлын тодорхойлолт
ХЭРХЭН ӨРГӨДӨЛ ГАРГАХ ВЭ?
- Өргөдөл гаргагч Гадаад хамтын ажиллагааны хэлтэст дээрх материалуудыг 2019 оны 12 сарын 25-ны дотор бүрдүүлж өгнө.
- ХААИС-аас нэг /1/ нэр дэвшигчийг шалгаруулж Хоккайдо их сургуульд материалыг явуулна.
ШАЛГАРУУЛАХ ҮЗҮҮЛЭЛТ
- Дүнгийн үзүүлэлт
- Тодорхойлох захидал
- Хоккайдо их сургуульд суралцах хүсэл эрмэлзэлтэй байх
*Шалгаруулах явцад ярилцлага хийх эсвэл өөр материал шаардаж болно.
ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮНГ МЭДЭГДЭХ
- Шалгаруулалтын дүнг Хоккайдо их сургуульд ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтэст мэдэгдэнэ.
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС
Утас: 341153