ХААИС-ийн Магистр, докторын сургууль 2020-2021 оны хичээлийн жилд магистрантур, докторантурт элсэн суралцах хүмүүсийг урьж байна.
БҮРТГЭЛ: Элсэхийг хүсэгчид 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны хооронд http://admission.muls.edu.mn цахим хаягаар болон ХААИС-ийн захиргааны II байр 202 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү.
ШАЛГАЛТ: Элсэгчид англи хэлний болон мэргэжлийн шалгалт өгнө.
СУРАЛЦАХ ХУГАЦАА: Магистрантурын сургалт 1.5-2 жил, докторантурын сургалт 3 жил
ДАВУУ ТАЛ: ХААИС-ийг 3.2-оос дээш голч дүнтэй, бакалаврын зэрэгтэй төгссөн бол магистрантурт шалгалтгүй элсүүлж, сургалтын төлбөрийг 15 хувь хөнгөлөх;
- Сонгогдсон хөтөлбөрөөр судалгааны (MSc) болон мэргэжлийн (MPS) магистраар суралцах;
- Элсэгчид Боловсролын зээлийн сангийн “Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдах;
- Магистр, докторын сургалтын хөтөлбөрт элсэн суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэнийг Монгол Улсын иргэний нэгэн адил элсүүлэх ба хамтын ажиллагаатай их сургуулийн гэрээний дагуу сургалтын төлбөрийг хөнгөлөх;
- Сургалтыг танхимын болон онлайнаар хослон явуулах зэрэг боломжтой
ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧИД ДАРААХ МАТЕРИАЛ БҮРДҮҮЛНЭ
- Элсэгчийн анкет вэб хуудаснаас татаж авна уу/ https://graduate.muls.edu.mn/
- 3х4 хэмжээтэй 2 хувь зураг
- Бакалаврын дипломын эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт (Гадаадад төгссөн бол дипломын баталгаат орчуулга)
- Иргэний үнэмлэх хуулбарын хамт
- Докторын сургалтад элсэгчид 1.2.3.4-д зааснаас гадна магистрын диплом, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт (Гадаадад төгссөн бол дипломын баталгаат орчуулга)
- Бүртгэлийн хураамж 20000 төгрөг (Хаан банкны 5070104239 тоот дансанд тушаасан баримт)
Лавлах утас: 75107777-261,262,263, 99106255,91919291
МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТ ЯВУУЛАХ ХӨТӨЛБӨР-ИЙГ ЭНД-ЭЭС ТАТАЖ ҮЗНЭ ҮҮ.