“ЦАХИМ СУРГАЛТЫГ ҮР ДҮНТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ” СУРГАЛТ БОЛЛОО

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-08-28 06:57:41

Багшийн хөгжил хөтөлбөрийн хүрээнд “Цахим сургалтыг үр дүнтэй зохион байгуулах нь” /Google classroom болон Camtasia програмын жишээн дээр/  сургалт өнөөдөр /2020-08-28/ боллоо. Тус сургалтад өмнө нь хараахан хамрагдаагүй болон цахим хичээлийн талаар дахин туршлага судлах сонирхолтой багш нар оролцсон юм.

            Цахим сургалтыг удирдан явуулах арга зүйн хичээлийг хоёр жилийн өмнөөс үе шаттай зохион байгуулж ирсэн. Энэ нь цар тахлын үеийн гэнэтийн шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэх томоохон алхам болсон билээ.

Тиймээс багш нар тухайн хичээлийг удирдан явуулахад гарсан бэрхшээл болон туршлагаа энэ үеэр бусадтайгаа хуваалцсан юм. Цаашид ч мөн багшийг хөгжүүлэх зорилгын хүрээнд цахим сургалтыг удирдан явуулах онол, арга зүйн ахисан түвшиний сургалтыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна.