Бүгд Найрамдах Турк улсын Соёл, Аялал жуучлалын яам, Туркын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ын 90 сая төгрөгийн санхүүжилттэй “Малын уурагт тэжээл тариалах, тэжээл үйлдвэрлэх” сэдэвт төслийг Мал аж ахуй, Биотехнологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Д.Гүрбазар удирдагчтай төслийн багийн хамт олон амжилттай хэрэгжүүлж байна.
Уг төслийн хүрээнд царгасны үрийг тариалах, судалгааны ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивласан юм. Мөн ХААИС-ийн МААБС-ийн харъяа Биоресурс төвд 8 га, Төв аймгийн Алтанбулаг суманд 2 га, нийт 10 га талбайд Туркийн царгасны Гозлу сортыг амжилттай тариаллаа.