Хөдөө аж ахуйн их сургуулийн нийт магистрант докторант судлаачдын Эрдэм шинжилгээний бага хурал жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг билээ. Хурлын зорилго нь судлаачдын шинжлэх ухааны онол мэдлэг, судалгааны ажлын арга зүй, илтгэх ур чадвар, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, бие даан судалгаа хийх чадварыг нэмэгдүүлэх, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, судлаачдын хоорондын холбоог бий болгох, судалгааны ажлын чанар хариуцлагыг дээшлүүлэхэд оршино. Тус бага хуралд оролцогч судлаачдын илтгэх ур чадвар, судалгааны ажлын цар хүрээ шинэлэг тал, шинжлэх ухаан, нийгмийн ач холбогдол, үр дүнгээр нь шалгаруулан шинжлэх ухааны салбарт оруулах хувь нэмэр, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, онолын өндөр түвшинд боловсруулсан эрдэм шинжилгээний бүтээлд Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын 2016 оны А/45 дугаар тушаалаар баталсан "Магистрант, докторантын эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд тэтгэлэг олгох журам"-ын дагуу "СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ" ГРАНТ олгоно.
Магистрант, докторантууд шинжлэх ухааны дараах салбар чиглэлүүдээр бүтээлээ ирүүлнэ үү.
Салбар бүрээс магистрант, докторантын эрдэм шинжилгээний шилдэг 2 илтгэлийг шалгаруулж судалгааны тэтгэлэг (докторант-2сая, магистрант-1сая) төгрөг олгож урамшуулна.
Эрдэм шинжилгээний бүтээлийг өгүүлэл хэлбэрт оруулан 6 хүртэл хуудаст багтаасан байна. Ирүүлсэн бүтээлд нийтлэг шаардлага хангасан эсэхэд хянан магадалгаа хийж эрдэм шинжилгээний бага хуралд оролцуулах эсэхийг шийдэх тул та бүхэн бүтээлээ зааврын дагуу бэлтгэн ирүүлнэ үү.
Материалыг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17.00 цаг хүртэл graduateschool@muls.edu.mn, baigalmaa@muls.edu.mn
хаягаар хүлээн авна.
Холбоо барих: 99106255, 91919291
ШИНЖЛЭХ УХААНЫ ЗӨВЛӨЛ,
МАГИСТР, ДОКТОРЫН СУРГУУЛЬ
ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ЗААВАРТАЙ ТАНИЛЦАНА УУ.