МАРКЕТИНГИЙН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 20 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ “МАРКЕТИНГ-2020” ЭШ-НИЙ ХУРАЛД БҮТЭЭЛЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-09-13 12:20:39

ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуульд МАРКЕТИНГ-ийн тэнхим үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байна. ХААИС-ийн захирлын 2000 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн тушаалаар тус тэнхим үүсэн байгуулагдаж, анхны тэнхимийн эрхлэгчээр доктор, профессор Г.Бизьяа ажиллаж байжээ. Өнгөрсөн хугацаанд тус тэнхимийн бакалавр, магистр, докторын шаталсан хөтөлбөрт 850 гаруй оюутан суралцан төгсжээ.

Хамт олон ойн үеэрээ “МАРКЕТИНГ-2020” эрдэм шинжилгээний бага хурлыг эрдэмтэн судлаач, сонирхогч болон оюутнуудын дунд 2 үе шаттай зохион байгуулахаар болсон байна. Эрдэмтэн, судлаачдын илтгэлийн хураангуйг  11 дүгээр сарын 2-ыг хүртэл undrakh@muls.edu.mn, оюутны бүтээлийг altantuya.d@muls.edu.mn хаягаар тус тус хүлээн авна. Хурал 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Харилцах утасны дугаар; 91997406, 99018215

Илтгэл бичих удирдамж болон бусад мэдээлэлтэй доорх хэсгээс танилцана уу.