ХААИС-ийн Магистр, докторын хөтөлбөрийг төгсөгчдөд диплом гардуулах ёслол өнөөдөр /2020-09-18/ боллоо. Ёслолд ХААИС-ийн захирал Т.Хэрүүга болон сургуулийн удирдлагууд, бүрэлдэхүүний сургуулийн захирлууд оролцож, цаашдын судалгаа шинжилгээний ажилд амжилт хүсэн баяр хүргэлээ.
ХААИС-ийн захирлын тушаалын дагуу доорх нэр бүхий хүмүүст магистр, докторын диплом гардуулан өгсөн юм. Механик инженерийн докторын ажил хамгаалуулах зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр Доржсүрэн овогтой Түвшинжаргал, Жанцанпүрэв овогтой Эрдэнэдалай, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрийг үндэслэн Ишдорж овогтой Доржсүрэн нарт Техникийн ухааны доктор(Ph.D)-ын зэргийн диплом гардуулан өгөв.
Мөн Мал эмнэл зүй мэргэжлийн магистрын хөтөлбөрийн төгсөлтийн нэгдсэн шалгалтын комиссын шийдвэрээр Далантай овогтой Цэцэгхүү, Төмөр овогтой Сансарбаатар, Гэрэлчулуун овогтой Бямбадолгор, Цолмон овогтой Амартүвшин нарт Мал эмнэлгийн ухааны мэргэжлийн магистрын зэргийн дилом олголоо.
Экологи хөтөлбөрөөр магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Батдэлгэр овогтой Оюун-Эрдэнэ, Баасанжав овогтой Бадамцацрал, Наранпүрэв овогтой Нарангэрэл, Агроном хөтөлбөрөөр магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн шийдвэрээр Батхүү овогтой Даарийсүрэн нарт Хөдөө аж ахуйн ухааны магистр (MSc)-ын зэргийн диплом гардуулан өгөв.
Үүний зэрэгцээ Бизнесийн удирдлага мэргэжлийн магистрын хөтөлбөрийн төгсөлтийн нэгдсэн шалгалтын комиссын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийг үндэслэн Сакыш овогтой Айжанар, Дорж овогтой Батжаргал, Пүрэвсүрэн овогтой Шүрэнцэцэг, Дашцэрэн овогтой Энхцаг, Сэргэлэн овогтой Алтанзул, Ганболд овогтой Наранцэцэг, Цоодол овогтой Соронзонтуул, Энхтайван овогтой Эрдэнэзаяа, Гансүх овогтой Өлзийдэлгэр, Загар овогтой Буянбадрах, Сономбат овогтой Донид, Ойдов овогтой Самааранзаа, Гэлэгбалсан овогтой Энхмаа, Бямбасүрэн овогтой Мөнхтуяа, Хишигт овогтой Солонго, Батцэнгэл овогтой Лхагвацэнд, Төмөртогоо овогтой Баатарсүрэн, Сэрээтэрдорж овогтой Хажидмаа, Жамъянсүрэн овогтой Өнөрболд, Сүхбаатар овогтой Батсая,
Бизнесийн удирдлага мэргэжлийн магистрын хөтөлбөрийн төгсөлтийн нэгдсэн шалгалтын комиссын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийг үндэслэн Лхамсүрэн овогтой Нарантуяа, Төмөртогтох овогтой Баярмаа, Төр овогтой Хишигбат, Сарантуяа овогтой Батчулуун, Жамъянжав овогтой Дэлгэрмаа, Энхбат овогтой Урангоо, Батмөнх овогтой Бямбасүрэн, Алтанбуян овогтой Оюунсүрэн, Сугир овогтой Адъяа, Баасанжав овогтой Одбаяр, Баваасан овогтой Болд, Сүхээ овогтой Мөнх-Оргил, Наранцэцэг овогтой Байгал, Батсайхан овогтой Цогзолмаа, Ганбаатар овогтой Оюун, Шинэхүү овогтой Бямбаа, Буд овогтой Туяацэцэг, Охинбаатар овогтой Үүрийнцолмон, Чулуунбаатар овогтой Тамир, Жаргалсайхан овогтой Одонтунгалаг, Батчулуун овогтой Баттуяа, Алтанчимэг овогтой Ганбилэг, Ганбаатар овогтой Ганцэцэг, Будхүү овогтой Нарантуяа, Батнасан овогтой Пүрэвсүрэн, Батсайхан овогтой Соёлмаа, Бямбаа овогтой Мөнхбат, Даваасүрэн овогтой Жаргалмаа, Цэен овогтой Мөнхгэрэл, Шатар овогтой Азбилэг, Дэлгэрмаа овогтой Эрдэнэчимэг, Батаахүү овогтой Дэнсмаа, Дорж овогтой Отгонбат нарт Бизнесийн удирдлагын магистр(MBA)-ын зэргийн дипломыг гардуулан өгч төгсөгчдөд амжилт хүслээ.