ХААИС-ИЙН ЭРДМИЙН ХАМТ ОЛОН ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛАВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-10-22 02:53:00

Багш та, Алган дээр од тавьдаг шидтэн
Багш та, Амьдралд оч харвуулдаг хүчтэн
Ус мөрнийг далайд үдээд байрандаа үлддэг уулс юм
Тус бүтээж даяныг тэтгээд хариу нэхдэггүй өглөгч юм Та...
 

Энэ шүлгийн эзэд, ийм алдрыг түүчээлэгчид , Хөдөө аж ахуйн их сургууль  гэх эрдмийн их айлын өнөр хамт олон 10 дугаар сарын 5-нд баярын өдрөө ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Өнгөрсөн жилийн  амжилт, ололтоо  дүгнэн, алдрын эздээ тодруулж,  ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлсон энэ хамт олны баярын хурал ХААИС-ийн Хатан туул театрт болсон юм. Мэргэжлээрээ овоглосон, бахархсан энэхүү баярын хуралд Ардын жүжигчин А.Долгор, МУСТА Л.Нарангэрэл, Хурд хамтлагийн дуучин, гитарчин, МУГЖ Д.Отгонбаяр, МУГЖ Ганзориг болон Цэргийн гавъяны одонт хилийн цэргийн дуу  бүжгийн чуулгын “ЭНХИЙН ДУУДЛАГА” үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид бусад уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөсөн юм.

Хурлыг нээж, ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүга бүх багш нартаа баярын мэндчилгээ дэвшүүлж  хэлсэн үгэндээ: Манай сургуулийг шинэ хичээлийн жилд өнгөрсөн оныхоос 2,4 дахин олон оюутан сонгон элссэн нь бидний хамтын хичээл зүтгэл, энэ салбарын үнэ цэнэ, ирээдүйн хөгжлийг олон нийт танин мэдэж буйн илэрхийлэл юм. Мөн өнгөрсөн 5 жилийн хугацаанд 415 багш, судлаач 205 судалгааны төсөл хэрэгжүүлж, төслийн нийт санхүүжилт 45 тэрбумд хүрлээ.

Үүний зэрэгцээ судлаач багш нарын олон улсын сэтгүүлд нийтлүүлсэн өгүүллийн чанар чансаа жилээс жилд дээшилж,  бүтээлээс авсан  ишлэлийн тоо нэмэгджээ. Тухайлбал, Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр IF бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлсэн бүтээлээс эшлэл авсан тоон үзүүлэлтээр доктор Ц.Эрдэнэ-очир (Мал эмнэлгийн сургууль) – 70, профессор Ж.Ундармаа (Мал аж ахуй, биотехнологийн сургууль) – 55, доктор О.Бүрэнжаргал (Агроэкэологийн сургууль) – 11 гэсэн үзүүлэлтээр бусдыгаа манлайлж, дэлхийд танигдсан судлаачид болохоо харуулж байна. Эдгээр судлаачид 2020 онд салбарын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр IF бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд тус бүр 2-3 өгүүлэл нийтлүүлснийг онцлоод бүрэлдэхүүн сургууль, албадуудаас хийж буй бүтээлч ажлуудыг танилцуулсан юм.

Мөн тэрбээр, өмнө нь дэвшүүлж байсан зорилтоо өнөөгийн хөгжлийн чиг хандлага, хүрсэн үр дүн, шинэ нөхцөл байдалтай уялдуулан дараах байдлаар шинэчлэн тодорхойлж буйгаа дуулгалаа. Үүнд:

  1. Авьяас, ур чадварын төвлөрлийг бий болгох
  2. Элбэг хүрэлцэхүйц санхүүгийн нөөцтэй байх
  3. Ур чадвартай, ухаалаг засаглалыг бий болгох зорилт дэвшүүлж, хамтын хичээл зүтгэлээр бий болгосон өмнөх амжилтаа бататган, цаашид улам илүү ихийг хийж бүтээхийг ерөөлөө. 

Үүний дараа ХААИС-ийн захирлын тушаалаар батлагдсан Оны шилдгүүдийг шалгаруулах комиссийн гишүүдийн шийдвэрийг үндэслэн ХААИС-ийн шилдгүүдийг тодруулж,  шагнал гардууллаа. ХААИС нь багш нарынхаа хийж бүтээснийг үнэлэх, харилцан туршлага солилцох, сайн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, шинэлэг, бүтээлч санаачилгийг дэмжих зорилгоор Шилдэг тэнхим, Шилдэг сурган хүмүүжүүлэгч, Шилдэг судлаач багш, Шилдэг залуу багш гэсэн 4 төрлөөр багш нарыг шалгаруулан урамшуулдаг билээ.

“ОНЫ ШИЛДЭГ СУДЛААЧ БАГШ”-ААР МАЛ ЭМНЭЛГИЙН СУРГУУЛИЙН БАГШ, ДОКТОР Ц.ЭРДЭНЭ-ОЧИР

ОНЫ ШИЛДЭГ СУДЛААЧ БАГШ ТӨРӨЛД НЭР ДЭВШИГЧИД:

Мал эмнэлгийн сургуулийн 2020 оны шилдэг судлаач багш, доктор Ц.Эрдэнэ-Очир

Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн 2020 оны шилдэг судлаач багш, доктор, профессор Ж.Ундармаа

Агроэкологийн сургуулийн 2020 оны шилдэг судлаач багш доктор О.Бүрэнжаргал

Инженер технологийн сургуулийн 2020 оны шилдэг судлаач багш, доктор Б.Эркигул

Эдийн засаг, бизнесийн сургуулийн 2020 оны шилдэг судлаач багш доктор, дэд профессор С.Хандсүрэн

Суурь боловсролын төвийн 2020 оны шилдэг судлаач багш доктор Ж.Загас

“ОНЫ ШИЛДЭГ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БАГШ”-ААР АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛИЙН БАГШ, ДОКТОР Т.БАЙГАЛ-АМАР

ОНЫ ШИЛДЭГ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БАГШИД НЭР ДЭВШИГЧИД:

Мал эмнэлгийн сургуулийн 2020 оны шилдэг сурган хүмүүжүүлэгч багш доктор Г.Нямдаваа

Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн 2020 оны шилдэг сурган хүмүүжүүлэгч багш доктор, дэд профессор Б.Энхжаргал

Агроэкологийн сургуулийн 2020 оны шилдэг сурган хүмүүжүүлэгч багш доктор Т.Байгал-Амар

Инженер технологийн сургуулийн 2020 оны шилдэг сурган хүмүүжүүлэгч багш доктор, дэд профессор Х.Мөнхтуяа

Эдийн засаг, бизнесийн сургуулийн 2020 оны шилдэг сурган хүмүүжүүлэгч багш доктор Г.Ганзориг

Суурь боловсролын төвийн 2020 оны шилдэг сурган хүмүүжүүлэгч багш доктор Ч.Хулан

“ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ БАГШ”-ААР АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛИЙН БАГШ, ДОКТОР Ш.ДОРЖПАГМА

ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ БАГШИД НЭР ДЭВШИГЧИД

Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн 2020 оны шилдэг залуу багш доктор С.Отгонпүрэв

Агроэкологийн сургуулийн 2020 оны шилдэг залуу багш доктор Ш.Доржпагма

Инженер технологийн сургуулийн 2020 оны шилдэг залуу багш доктор И.Доржсүрэн

Эдийн засаг, бизнесийн сургуулийн 2020 оны шилдэг залуу багш доктор Ц.Батнаран

“ОНЫ ШИЛДЭГ ТЭНХИМ”-ЭЭР МАЛ ЭМНЭЛГИЙН СУРГУУЛИЙН ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛ, МИКРОБИОЛОГИЙН ТЭНХИМИЙН ХАМТ ОЛОН тус тус шилдэгээр шалгарлаа. 

ОНЫ ШИЛДЭГ ТЭНХИМИД НЭР ДЭВШИГЧИД:

Мал эмнэлгийн сургуулийн 2020 оны шилдэг тэнхим Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхимийн хамт олон

Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн 2020 оны шилдэг тэнхим Бэлчээр, тэжээллэг химийн тэнхим

Агроэкологийн сургуулийн 2020 оны шилдэг тэнхим Экологийн тэнхим

Инженер технологийн сургуулийн 2020 оны шилдэг тэнхим Машин судлалын тэнхим

Эдийн засаг, бизнесийн сургуулийн 2020 оны шилдэг тэнхим Менежментийн тэнхим

Суурь боловсролын төвийн 2020 оны шилдэг тэнхим Хүмүүнлэгийн ухааны тэнхим

Мөн энэ үеэр ХААИС-д олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүст Засгийн газрын болон холбогдох яамны шагналыг гардуулж баяр хүргэсэн юм.

Ийнхүү ХААИС-ийн хамт олон Дэлхийн багш нарын 26 , Монголын багш нарын 56 дахь жилийн ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын хурлыг ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн хамт олон амжилттай зохион байгууллаа.