ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс хос хөтөлбөрийн гадаад хэлний ангийг сонгон суралцаж буй оюутнуудад зориулан өнгөрсөн баасан гаригт танилцуулга хийлээ. Энэ удаагийн танилцуулах уулзалтад орос хэлний ангийн оюутнууд хамрагдсан юм. Тэдэнд Гадаад харилцааны мэргэжилтнүүд хос хөтөлбөрийн давуу тал, бэрхшээл болон хувь хүнээс хамаарах ямар бэлтгэл хангасан байх талаар танилцуулга, зөвлөгөө өглөө. Мөн оюутнуудын сонирхсон асуултад хариулсан юм. Цаашид энэхүү уулзалтыг солонгос, хятад хэлийг сонгон суралцаж буй оюутнуудад зориулан хийх юм.
ХААИС хос хөтөлбөр хэрэгжүүлсэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд ОХУ-ийн Буриадын ХААА, Эрхүүгийн ХААИС, Новосибирскийн ХААИС, Томскийн БИС, К.И.Скрябины нэрэмжит Мал эмнэлгийн академийг 171 оюутан амжилттай суралцан, хос зэрэгтэй төгсжээ.