Алба, нэгж: ХААИС-ийн Инженер технологийн сургууль
Ажлын байрны нэр: Сургалтын мастер багш
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, турших, оюутныг дадлагажуулах, ур чадвар олгох үйл ажиллагааг холбогдох удирдамжийн дагуу хөтлөн явуулах;
- Оюутны мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, зохион бүтээх, биетээр турших үйл явцад нь машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулахад мэргэжлийн арга зүйгээр хангаж, дэмжлэг туслалцаа үзүүлэн удирдан явуулах, хяналт тавих;
- Профессор багшийн сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, бэлтгэлийг хангах туслах;
Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:
- Техникийн ухааны бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Машин засвар, металл боловсруулалтын чиглэлээр мэргэшсэн, дадлага туршлагатай;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дагуу ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг чанд мөрдөж ажиллах бүрэн чадвартай;
- Инженер техникийн мэргэжлийн программд ажиллах өндөр ур чадвартай;
- Инженер техникийн гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй;
- Баримт бичиг боловсруулах, тайлагнах чадвартай;
- Харилцааны соёлтой, зөв хандлагатай, ёс зүйтэй, бүтээлч, идэвх санаачилгатай;
- Багаар ажиллах чадвартай;
- Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах.
Бүрдүүлэх материалын жагсаалт:
- Төрийн албан хаагчийн хувийн хэрэг;
- Эзэмшсэн боловсрол, мэргэжлийн гэрчилгээ, дипломны баталгаажуулсан хуулбар;
- Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар;
- Ажилд орохыг хүссэн өргөдөл;
- Эрүүл мэндийн тодорхойлолт;
- Хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад материал /ял шийтгэлгүй эсэх талаарх тодорхойлолт гэх мэт/;
- Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт.
Материал хүлээн авах хугацаа:
2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл ХААИС-ийн Чанарын удирдлага зохицуулалтын албанд хүлээн авна.
Нэмэлт мэдээлэл авах хаяг:
Холбоо барих утас: 75107777-521
И-мэйл хаяг: quality_management@muls.edu.mn
Хаяг: 17024 Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Зайсан
Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Зайсан
ХААИС-ИЙН ЧАНАРЫН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА