МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-11-02 08:30:30

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгодог.

Дараах шалгуур үзүүлэлтийг 50-иас дээш хувьтай  хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно. Үүнд:

  • Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр (2014 оны 71 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан) үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачилга гаргасан байх;
  • сайн санааны үндсэн дээр нийгмийн сайн сайхны тусын тулд бусдыгаа манлайлан  идэвхи зүтгэл гаргаж үлгэр жишээ болохуйц ажлыг санаачлан зохион байгуулсан, эерэг өөрчлөлтөөр бусдадаа үлгэр дуурайл болсон байх;
  • монгол хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан түүнийг өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн байх;
  • суралцаж байгаа мэргэжлээрээ амжилттай суралцаж бусдад үлгэр дуурайл болсон, улс орны хөгжилд эерэг үр нөлөө үзүүлэхүйц судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан, оновчтой үр дүнтэй бодлого төлөвлөгөө, зөв шийдэл, арга барил бүхий нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөр санаачлан бичиж хэрэгжүүлсэн;

    Тэтгэлгийн болзол хангасан суралцагчдад Монгол Улсын Ерөнхий сайдын гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагнал болох 1.000.000 төгрөг олгоно.

          Бүрдүүлэх материал:

    • Сургуулийн үндсэн захиргаанаас Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшүүлэхэд дэмжсэн тухай албан тоот /салбар сургуулийн захиргаа, эсвэл салбар сургуулийн оюутны байгууллагын албан тоотыг хүлээн авахгүй/;
    • Тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг /Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд, тодорхой бичих/;
    • Баталгаажуулсан дүнгийн тодорхойлолт;
    • Тэтгэлгийн болзол хангасныг нотлох баримт материалууд /журмын 2.2-т заасны дагуу холбогдох баримт материалыг бүрдүүлж, төрөл, огноогоор нь эрэмбэлж дараалуулсан байх/;
    • “Ард иргэдийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа ба залуус бидний оролцоо” сэдвээр 500 үгэнд багтаасан эссэ.       Материал хүлээн авах хугацаа: 

      Тэтгэлгийн шалгуур үзүүлэлтийн 50 хувийг хангасан оюутнууд материалаа бүрдүүлэн 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 17:00 цаг хүртэл Хичээлийн төв байрны II  давхарт “Багшийн хөгжлийн төв”-ийн өрөөнд Оюутны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Энхсаруулд хүлээлгэн өгнө үү. Материалаа бүрдүүлэх, мэдүүлгээ хэрхэн бөглөх талаар дэлгэрэнгүй мэдээллийг 99097449 утсаар холбогдож тодруулна уу.

      Нэр дэвшигч оюутны материалыг нэгдсэн байдлаар ЗГХЭГ-т явуулах болно.

      Тэтгэлэг олгох журам болон Мэдүүлгийн загварыг дараах холбоосоор харна уу.

        Тэтгэлэг олгох журам: https://www.legalinfo.mn/annex/details/6295?lawid=9882
        Мэдүүлгийн загвар:  https://www.legalinfo.mn/annex/details/6653?lawid=9882