АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-11-04 01:27:29

Алба, нэгж: ХААИС-ийн Сургалтын бодлого, зохицуулалтын алба

Ажлын байрны нэр: Номын санч-мэдээллийн ажилтны түр ажлын байр

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Уншигчтай зөв боловсон харьцаж угтан авах, ном хэвлэл, үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, туслан дэмжих, үйлчилгээ үзүүлэх;
  • Уншлагын танхимын эд хөрөнгө, номын фондын хадгалалт, хамгаалалт бүрэн бүтэн байдлыг хангах, хариуцах;
  • Чөлөөт сонголттой үйлчилгээнд хяналт тавих, хувилан олшруулах, лавлагаа-мэдээлэл ном зүйн үйлчилгээ явуулах.

Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:

  • Номын санч-мэдээллийн ажилтан чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн, дадлага туршлагатай;
  • Номын сангийн стандартыг чанд мөрдөж ажиллах бүрэн чадвартай;
  • Номын сангийн мэргэжлийн программ хангамж дээр ажиллах өндөр ур чадвартай;
  • Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй;
  • Баримт бичиг боловсруулах, тайлагнах чадвартай;
  • Харилцааны соёлтой, зөв хандлагатай, ёс зүйтэй, бүтээлч, идэвх санаачилгатай;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Төрийн албан хаагчийн хувийн хэрэг;
  • Эзэмшсэн боловсрол, мэргэжлийн гэрчилгээ, дипломны баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  • Эрүүл мэндийн тодорхойлолт;
  • Хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад материал /ял шийтгэлгүй эсэх талаарх тодорхойлолт гэх мэт/;
  • Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт.

Материал хүлээн авах хугацаа:

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл ХААИС-ийн Чанарын удирдлага, зохицуулалтын албаны 202 тоот өрөөнд хүлээн авна.

Нэмэлт мэдээлэл авах хаяг:

Холбоо барих утас: 75107777-521

И-мэйл хаяг: quality_management@muls.edu.mn

Хаяг: 17024 Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Зайсан