Сургалтын бодлого зохицуулалтын албанаас оюутныг харилцааны соёл, ёс суртахуунтай, мэргэжлийн болон салбар дундын өргөн хүрээний мэдлэгтэй, сургалт-судалгааны олон талт, шинэлэг арга зүй эзэмшсэн, мэдлэгийг баялаг болгох чадвартай бүтээлч иргэнийг төлөвшүүлэх зорилгоор “Оюутны хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Тус албанаас оюутны хөгжлийг дэмжих ажлын хүрээнд “Эерэг өнцөг” гэрэл зураг сонирхогчдын буланг клубийн багш, оюутнуудтай хамтран байгууллаа. Гэрэл зураг нь нийгэмд эерэг хандлагыг бий болгох, аливаа зүйлийг олон талаас нь харах боломжийг олгодог. Хорвоо дэлхий ямар гайхалтай, бас сонирхолтой, бидний мэдэхгүй зүйл ямар их болохыг гэрэл зургаас мэдэх боломжтой.
Гэрэл зураг сонирхогчдын буланг байгуулах ажлыг дэмжин, хамтран ажилласан Агроэкологийн сургуулийн багш Э.Батзаяа, клубийн тэргүүн магистрант Б.Гантуяа нартаа талархлаа илэрхийлж байна.
Энэхүү буланд гэрэл зураг сонирхогч багш, оюутнууд өөрсдийн авсан зургаар үзэсгэлэн гаргаж, нийтэд сурталчлан таниулах боломжтой юм.
СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА