Нийт төгсөгчиддөө Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн эрдмийн хамт олон, оюутан залуусын өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил, амьдралын алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөл дэвшүүлье.
ХАА-н салбар хүн төрөлхтөний хүнсний асуудал, тэр дундаа улс, үндэстний аюулгүй байдалтай шууд холбоотой чухал салбар. Тиймээс та бүхэн хувь хүнийхээ хөгжлөөр нийгмээ түүчээлэн эх орондоо ихийг бүтээж, амжилттай ажиллаарай. Мөн цаашид хичээн суралцан, өөрийгөө хөгжүүлж, Монголын төдийгүй Дэлхийн иргэн болоорой. Та бүхний өмнө олон олон шинэ зам нээлттэй бий. Үргэлж хүсэл тэмүүллээр дүүрэн, шинийг эрж хайж, бүтээлч, шинэлэг байгаарай.
Манай сургуулийг сонгон суралцаж, ХАА-н салбарын мэргэжилтэн болсон нийт төгсөгчиддөө амжилт ерөөе.
МААБС-ийн ШИЛДЭГ ТӨГСӨГЧИД