АНУ-ын Инженер технологийн магадлан итгэмжлэх зөвлөл магадлан итгэмжилсэн, Олон улсын бизнесийн сургуулиуд, тэдгээрийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн байгууллагаар чанараа баталгаажуулсан,
62 жилийн түүхтэй,
Эрдэмтэн багш, судлаачдаараа тэргүүлдэг,
Монгол улсын шилдэг их сургуулиудын нэг,
ХААИС-ийг төгсөж буй оюутан залуустаа энэхүү баярт өдрийн халуун мэндийг дэвшүүлье.
Бидэнд үндэснийхээ төдийгүй тив, дэлхийн шилдэг сургууль болох хүсэл мөрөөдөл бий.
Бид шилдэг байхын тулд шилдэг тэргүүлэх багш, судлаачид, оюутан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөртэй байхаас гадна ажиллаж буй салбартаа шилдэг нь байж чаддаг олон манлайлагчдыг төрүүлж, тэднийг насан туршдаа сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, их сургуулийнхаа хаалгыг тэдний өмнө үргэлж нээлттэй байлгах явдал юм.
Иймд Та бүхэн сургууль, багш нартайгаа байнга холбоотой байж, зөвхөн сайн мэргэжилтэн төдийгүй шинэ мэдлэг бүтээгч, хүнс - хөдөө аж ахуйн салбарын бизнесийг хөгжүүлэгчид, манлайлагчид байж хүн төрөлхтөний сайн сайхны төлөө их зүйлийг бүтээгээрэй.
Ингээд, хэзээ ч, хаана ч чухал байр суурь, мөн чанараа алддаггүй, хүн төрөлхтөний мөнхийн хэрэгцээ, амьдралын шинжлэх ухааны суурь нь болсон мал эмнэлэг, мал аж ахуй, биотехнологи, газар тариалан, газрын менежмент, экологи, инженер технологи, эдийн засаг, бизнесийн бүхий л чиглэлээр төгсөж буй төгсөгч нартаа сургуулийн нийт эрдмийн хамт олон, эрдэмтэн багш судлаачдынхаа нэрийн өмнөөс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ХААИС-ийн Захирал, Профессор Т. Хэрүүга
2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр