ТЕНДЕРИЙН УРИЛГА

Нийтлэгч : .
Огноо: 2020-07-04 09:20:30

Огноо : 2020/07/04
Тендер шалгаруулалтын нэр: Арьс ширний механик шинжилгээний багаж, тоног төхөөрөмж худалдан авах 
Тендер шалгаруулалтын дугаар: НТШ-ЛАБ-2020/02

[ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ] эрх бүхий тендерт оролцогчдоос [Арьс ширний механик шинжилгээний багаж, тоног төхөөрөмж]–ийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь [50,000] төгрөгөөр худалдан авч болно. Тендерийн баримт бичгийн үнийг Хаан банкны 5070104239 тоот Хөдөө аж ахуйн их сургуулийн дансанд тушаасан байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 

Борлуулалтын хэмжээ: 2018, 2019 он тус бүрийн борлуулалтын орлого нь тендерт санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 80 % -иас багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2018, 2019 он тус бүр ижил төстэй барааг доод тал нь нэг нэг удаа гэрээгээр нийлүүлсэн байх. Ижил төстэй барааны гэрээний үнийн дүн жил тус бүр санал болгож буй үнийн 80 %-иас багагүй байна. 

Тусгай зөвшөөрөл шаардлагагүй.

Тендерийн хамт [1,954,000] төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг [2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 11 цаг 00 минут]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2020 оны 08 дугаар сарын 03]-ны өдрийн, [11 цаг 20 минут] -т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан-17024, 
ХААИС-ийн захиргааны байр, 3 давхар 303 тоот,
Утас: 11-341733