Хөдөө аж ахуйн эдийн засаг хөтөлбөрөөр магистрын зэрэг хамгаалсан Б.Бат-Эрдэнэ, Ч.Оргилцэцэг нар дипломоо гардан авлаа. ХААИС-ийн Магистр докторын сургуулийн захирал Б.Баттөр дипломыг нь гардуулан өгч, сургуультайгаа эргэх холбоотой ажиллаж, өнгөрсөн хугацаанд сурсан мэдлэг, ур чадвараа ажил, амьдралдаа хэрэгжүүлэхийг хүслээ.