ХААИС-ийн Инженер Технологийн сургуулийн Хүнсний инженерчлэл, гидромеханикийн тэнхимээс “Хүнс-хөгжлийн түлхүүр” сэдэвт бакалавр, магистрант оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2020 оны 12 дугаар сарын 25-ны 08.30 – 13.00 цагийн хооронд зохион байгуулна.
Хүнсний аж үйлдвэр үүсэн байгуулагдсаны 90 жил, ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй тус хуралд хүнс үйлдвэрлэлийн технологи, машин аппарат, эрүүл ахуй, микробиологи, химитехнологи, биотехнологийн чиглэлээр сургалт явуулдаг улсын болон хувийн их, дээд сургуулийн бакалавр, магистрант оюутнууд оролцоно.
Монголын Хүнсчдийн Холбоотой хамтран зохион байгуулж буй тус эрдэм шинжилгээний хурлын зорилго нь хүнс үйлдвэрлэлийн салбарын судлаач оюутнуудын судалгааны ажлын үр дүнг нийтэд таниулах, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хүнсний салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход их, дээд сургуулийн оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажилд тусламж дэмжлэг үзүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино.