Монголын Залуучуудын холбоо нь Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “ЗАЛУУЧУУДЫН БОЛОВСРОЛД ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ, АРГА ЗАМ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ зохион байгуулах гэж байна.
Монголын ирээдүй болсон оюутан залуус, залуу судлаачдын дуу хоолойг түгээх нийгмийн идэвхийг сайжруулах, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, дэмжин урамшуулах, бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санаачлага, эрэлхийллийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан хоёр үе шаттай хэрэгжих юм. Эхний шатны материалыг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч 03 дугаар сарын 09-нд эхний шатанд тэнцсэн 10 илтгэлийн эздэд хариу мэдэгдэх бөгөөд шалгарсан илтгэлийг 03 сарын 12-ны өдөр хэлэлцүүлнэ.
Хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед сурагчид, оюутан залуус, эрдэмтэн, судлаачдын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, шинэ санал санаачилга дэвшүүлэх, дуу хоолойгоо илэрхийлэх боломжийг дэмжин, хамтран ажиллана гэж найдаж байна.
Хүндэтгэсэн, Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын хөгжлийн хүрээлэн