"Газар тариалан 2021" эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурлын удирдамж

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-02-20 05:51:02

ӨГҮҮЛЭЛ БИЧИХ МОНГОЛ ЗААВАРТАЙ УНШИЖ ТАНИЛЦАНА УУ

  • Өгүүлэл нь монгол хэлээр бичигдсэн, Англи хураангуйтай байна.
  • Өгүүллийн эхийг А4 хэмжээтэй цаасан дээр бичих ба дээрээс нь 2.5 см, доороос нь 3.0 см, зүүнээс нь 2.0 см, баруунаас 2.0 см тус тус зайтай Microsoft Word программын Times New Roman фонтоор, мөр хоорондын зай Single, нийт 5-8 нүүр байна.
  • Гарчигаас эхлэн бүх мөрийг Line number комманд ашиглан дугаарлана.
  • Үндсэн текстийг 1 баганд бичих ба өгүүллийн нэр, зохиогчдын нэр болон хүснэгт, зураг, бүдүүвч зэргийг нэг баганд мөр голлуулж байрлуулна.
  • Хүснэгтэд дугаар өгч (хүснэгт 1..,), хүснэгтийн нэрийн өмнө бичих ба зэрэгцүүлж байрлуулна. Хүснэгтийн нэрийн дээр болон хүснэгтийн доор 12pt зай үлдээнэ.
  • Зураг, бүдүүвчийн дугаарыг доор нь (1-р зураг..,) байрлуулах ба нэрийг мөн энд оруулна. Зураг, бүдүүвчийн дээр болон зургийн нэр, тайлбарын доор тус тус 12pt хэмжээтэй мөр үлдээнэ. Графикийг тахирмаг гэж бичнэ.
  • Математик бичлэгүүд equition программаар бичигдэнэ.Томьёо дээр, доороо тус тус 12pt зайтай, мөр голлон байрлах ба ардаа мөрний төгсгөлд (1, 2.., гм) дугаар заах цифртэй байна.
  • Бүх дэд гарчигууд мөр голлон Bold үсгээр бичигдэнэ.
  • Хуудасны дугаарыг доод талд, голлуулж байрлуулна.

Өгүүлэл дараах бүтэцтэй байна.

Өгүүллийн нэр/Times New Roman фонт, Үсгийн хэмээ 14, BOLD, CENTER, Үг Бүрийн Эхний Үсгийг Томоор Бичнэ/

Зохиогчийн нэр/Times New Roman фонт, Үсгийн хэмжээ 12, CENTER, Хэрвээ зохиогчдын харьяалагдах байгууллага өөр бол нэрсийн баруун дээд буланд 1, 2 гэх мэтээр дугаарлаж, доор нь холбогдох байгууллагуудын нэрсийг жагсаана. Мөн гол холбоо барих зохиогчийн нэрийн ард од* байрлуулах ба энэ зохиогчийн email хаягийг албан газрын нэр доор байрлуулна. 1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх, сүүлчийн зохиогч уг ажлыг удирдсан байх. Зохиогчийн нэрс, албан газрын нэр, цахим хаяг хооронд 14pt хэмжээтэй хоосон мөр үлдээнэ. Байгууллагын нэр email хаягийг Times New Roman фонтоор, Үсгийн хэмжээ 10.5; Italic; CENTER/

Хураангуй/Англи хэлээр, Times New Roman; Bold; Хэмжээ 12, Хураангуйн текст 250-аас ихгүй үгтэй, Үсгийн хэмжээ 11, JUSTIFIED байх ба судалгааны ерөнхий цар хүрээг илэрхийлж, үндсэн зорилго, гол үр дүнгүүд, судалгааны ач холбогдлын талаар товч ойлголт өгнө/

Түлхүүр үгс/5-6 үг, Times New Roman; Үсгийн хэмжээ 11; Italic, Гарчигт орсон үгсийг давтахгүй/

Оршил /Times New Roman; Bold; Хэмжээ 12; CENTER. Оршил хэсгийн текстийн Үсгийн хэмжээ 11, 1.15 space; Эхний мөр догол 2.5, JUSTIFIED. Судалгааны ажлын үндэслэл, шинэлэг тал, зорилго, зорилтууд. Оршил хэсгийг 2-р хуудаснаас эхлэн бичнэ/

Судалгааны хэрэглэгдэхүүн, аргазүй/Times New Roman; Үсгийн хэмжээ 12; Bold, CENTER, Текстийн үсгийн хэмжээ 11, JUSTIFIED. Сонгосон судалгааны хэрэглэгдэхүүн, хэрэглэсэн аргын нэр, товч тайлбар, судалгаанд ашигласан багаж, эм урвалжийн нэр, хээрийн судалгааны арга, статистик боловсруулалт ямар аргаар хийгдсэн зэрэг мэдээлэл оруулна. Судалгаанд дэвшүүлсэн таамаглалыг тодорхой бичих ба таамаглалыг ямар аргаар шалгахаа бичнэ/

Судалгааны үр дүн /Times New Roman; Хэмжээ 12; Bold; CENTER. Текстийн үсгийн хэмжээ 11, JUSTIFIED. Судалгаанаас гарсан үр дүнг тодорхой бичих. Үр дүнгийн тайлбарыг хүснэгт болон зургаар илэрхийлэхдээ давхардуулж болохгүй/

Шүүн хэлэлцэхүй/Times New Roman; Хэмжээ 12; Bold; CENTER. Текстийн үсгийн хэмжээ 11, JUSTIFIED. Өөрийн судалгааны үр дүнг дотоодын болон олон улсын хэмжээнд хийгдсэн бусад судалгааны үр дүнтэй харьцуулж, өөрийн санал, дүгнэлтийг үндэслэлтэйгээр товойлгон гаргасан байх /

Дүгнэлт/Times New Roman; Хэмжээ 12; Bold; CENTER. Текстийн үсгийн хэмжээ 11, JUSTIFIED. Үр дүнд турлгуурласан товч тодорхой байх бөгөөд дэвшүүлсэн зорилт, таамаглалуудтай холбогдуулан дүгнэлт гаргаж, судалгааны ач холбогдлыг товойлгоно/

Талархал /Times New Roman; Хэмжээ 11; Bold; CENTER. Текстийн үсгийн хэмжээ 11, JUSTIFIED. Уг судалгааг явуулахад тусалсан хамт олон, хүмүүс, грант, санхүүжилт өгсөн байгууллага/

Ашигласан материал /Times New Roman; Size, 11; 1.5 space; Indentation, Hanging, 1.3 ch, Зохиогчийн нэр, овгийн эхний үсгүүд, он, ашигласан материал, ном, сэтгүүлийн нэр, боть, дугаар, хуудас, web site-ийн хаягийг бүрэн бичнэ. Нэг зохиогчийн олон бүтээл орсон тохиолдолд хамгийн сүүлд бичсэнээс эхлэн жагсаана. Нэг онд, нэг зохиолчийн олон бүтээл орсон тохиолдолд a, b, c гэх мэтээр давхар дугаарлана. Нийт ашигласан материалын 70% нь эрдэм шинжилгээний өгүүлэл байх ёстой./

Ишлэл /Ишлэлийг Зохиогчийн нэр, он гэсэн дарааллаар хийнэ/