Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал үргэлжилж байгаа энэ хүнд цаг үеийг улс орон, албан байгууллага, иргэн бүр эрсдэл багатайгаар даван гарч, энх цаг ирэхийг тэсч ядан хүлээж байгаа билээ. Иргэн бүр өөрийн үүрэг хариуцлагыг чанд эрхэмлэн сахиж, нэгэн санаа, нэгдмэл хүчээр хамтдаа тэмцэх нь хамгийн чухал болоод байна.
Цаг үе, нөхцөл байдалтай холбогдуулан үзэл бодлоороо нэгдсэн ХААИС-ийн найман багш нийгмийн хариуцлагын хүрээнд хамт олон болон оюутан суралцагчдынхаа аюулгүй байдалд санаа тавьж, цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургуульдаа 10 ширхэг зөөврийн ариутгалын даралтат шүршигчийг сэтгэлийн дэм болгон бэлэглэлээ.
Гар нийлэн хөдөлмөрлөж буй хамт олон эрдмийн далайд сэлүүрдэж буй оюутан залуусынхаа төлөө ХААИС-иар овоглосон хүн бүр өдөр бүхэн хичээж, хүчээ нэгтгэн, нэг сэтгэл, зүтгэлээр ажиллаж байж энэ хүнд үеийг давах болно. Тиймээс бүгдээрээ хичээж, хамтдаа халдвараас сэргийлэхийг багш нар уриаллаа.
1. Б. Баяр-Эрдэнэ(АЭС)
2. О. Жавхлан(ИТС)
3. О. Одбаяр(АЭС)
4. З. Лхагвадорж(Санхүү)
5. З. Эрдэнэ (МААБС)
6. Т. Уламбаяр(МААБС)
7. Л. Загдсүрэн(СББТ)
8. Ж. Анхбаяр(ИТС)
Улаанбаатар хот. 2021.03.05