ИТС-ийн Хүнсний инженерчлэл гидро механикийн тэнхим "Тэсо" корпорацийн 13,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар "Хүнс судлалын лаборатори"-ийг 2021 оны 3-р сарын 5-нд нээж ашиглалтад орууллаа.
Лабораторийн нээлтийн ажиллагаанд ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, Сургалт эрхэлсэн дэд захирал Р.Чанцалдулам, Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Батчулуун, "Тэсо" корпорацийн захирал С.Болор нар оролцлоо.
Нээлтийн үеэр "Тэсо" корпорацийн захирал С.Болор хэлсэн үгэндээ, Улс орны хөгжил нь сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн холбоон дээр тогтдог тухай хэлээд түүний аав МУ-ын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, ИТС-ийн төгсөгч О.Сайнжаргал нэмж 10,0 сая төгрөгийн хандив өгч буйг уламжиллаа.
Нээлтийн ажиллагааны үеэр ИТС, “Тэсо” копорацитай хамтран ажиллах талаарх санамж бичигт ИТС-ийн захирал Ж.Мөнгөн, “Тэсо” корпорацийн захирал С.Болор нар гарын үсэг зурлаа. Уг лаборатори бакалавр, магистр, доктор оюутны сургалт, судалгаанд ашиглагдах юм.