ХААИС-ийн “Оюутны хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Оюутны манлайлал, карьер хөгжлийг дэмжих танхимыг хичээлийн төв байранд засварлан тохижууллаа. Оюутнуудад зориулсан хувь хүний хөгжил, манлайлал, карьер хөгжил, төлөвлөлт, клубүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх төрөл бүрийн сургалт, уулзалт, яриа, хэлэлцүүлгийг энэхүү төвд зохион байгуулах боломжтой юм.
Европын холбооны Erasmus Plus хөтөлбөрийн хүрээнд Сургалт эрхэлсэн дэд захирал Р.Чанцалдулам, Эдийн засаг, бизнесийн сургуулийн ХАА-н хэрэглээний эдийн засгийн тэнхимийн багш Т.Эрдэнэчулуун нарын хэрэгжүүлж буй төслийн санхүүжилтээс оюутан залуустаа дэмжлэг үзүүлэн техник хэрэгсэл бусад тохижилтын ажлуудыг хийж өглөө. Хамтран ажиллаж, дэмжсэн ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Төсөл хэрэгжүүлэгч багш нар болон Эдийн засаг, хөгжлийн албаны засварын хамт олондоо нийт оюутнуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.