Эрдэм шинжилгээ инновацийн албанаас Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтсан бүтээлч ажлын хүрээнд өнөөдөр /2020-11-10/ лабораторийн эрхлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Лабораторийн био аюулгүй ажиллагаа сэдвийн доор зохион байгуулсан тус зөвлөгөөнд ХААИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга нар болон лабораторийн эрхлэгч, лаборант нар оролцлоо.
Сүүлийн жилүүдэд тус их сургууль дээр Монгол улсын Засгийн газрын санхүүжилт, Азийн хөгжлийн банк, Европын холбооны Эрасмус хөтөлбөр, Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны КОЙКА зэрэг байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд судалгааны 40 гаруй лаборатори шинээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
Хэдийгээр судалгааны орчин жилээс жилд бэхжиж байгаа ч бий болсон судалгааны лабораториудын ашиглалтыг сайжруулах, биоаюулгүй ажиллагааг хангах, хүний нөөцийг бэхжүүлэх зэрэг тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц, арга замыг тодорхойлох зорилгоор энэхүү зөвөлгөөнийг Эрдэм шинжилгээ, инновацын албанаас санаачлан ХААИС-ийн бүрэлдэхүүний сургуулиудийн төвшинд анх удаа зохион байгуулсан юм.
Тус их сургуулийн профессор багш нар, ахисан төвшний оюутнуудын туршилт, судалгааны ажлыг амжилттай хэрэгжүүлэх суурь - дэд бүтэц болсон судалгааны лабораториудын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах нь “судалгааны их сургууль болон хөгжих” зорилгыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Зөвлөгөөнд оролцогсодын зүгээс судалгааны лабораториудын ашиглалттай холбоотой, шийдлээ хүлээсэн тулгамдаж буй дараах асуудлуудыг их сургуулийн зүгээс нэн даруй шийдвэрлэх шаардлагатайг онцолж байлаа. Үүнд:
Эдгээр асуудлыг их сургуулийн Захиргааны зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн саналыг зөвөлгөөнд оролцогсод гаргалаа.
Зөвлөгөөнд ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, ЭШТА, доктор Б.Баярмаа “Химийн хорт болон аюултай бодисын ангилал, тэмдэг, тэмдэглэгээ, химийн бодисын хор аюулын лавлах мэдээлэл; химийн хорт болон аюултай бодисын эрсдэл, аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал” сэдвээр тус хүрээлэнгийн ЭШАА, доктор Г.Оюун-Эрдэнэ “Химийн бодисын хог хаягдал, тэдгээрийн сав баглаа боодлыг устгах, аюултай хог хаягдал” сэдвээр, ЭШАА, доктор Н.Эрдэнэчимэг “Байгууллага аж ахуй нэгжийн химийн бодисын менежментийг сайжруулах шаардлага, авах арга хэмжээ” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв. Мөн ХААИС-ийн лабораториудаас авсан судалгааг ХААИС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Баярмаа танилцуулсан юм.