ХААИС-ийн Ургамал хамгаалал хорио цээрийн хяналт үнэлгээний 2 дугаар курсийн оюутан Н.Тэлмэн сургуулийнхаа гурван дотуур байранд “Хлорсепт 17” халдваргүйтгэлийн бодис өглөө. Тэрээр дэлхий нийтийг хамарсан энэ хүнд үеийг бие биедээ чадах бүхнээрээ тусалж, хамтын хүчээр даван туулахыг нийт оюутнууддаа уриалсан юм. Халдваргүйжүүлэх өндөр чадвартай тус бүтээгдэхүүнийг хэрэглэх зааврыг мөн хүргүүлж байна.