Доктор, профессор О.Мөнхжаргал ШУА-ийн гишүүнээр сонгогдлоо

Нийтлэгч : .
Огноо: 2020-11-26 07:36:23

ШУА-ийн салбарын бага чуулганы гишүүнийг сонгох сонгууль энэ сарын 3-ны өдөр болж, сонгуулийн дүнг тэргүүлэгч гишүүд хэлэлцэн батлав. 

ШУА-ийн бага чуулганы гишүүний сонгуульд салбарын 6 бага чуулганаас 47 мэргэжлийн чиглэлийн 104 орон тоог зарласан бөгөөд нийт 25 байгууллагын 205 эрдэмтэн нэр дэвшиж, материалаа ирүүлжээ.  

     Бага чуулганы гишүүнээр сонгогдсон 100 эрдэмтний 24 нь шинжлэх ухааны докторын зэрэгтэй эрдэмтэд байна. Салбарын бага чуулганы гишүүнд эрдэмтдээ нэр дэвшүүлсэн 25 байгууллагын 72 хувь буюу 18 байгууллага нь ШУА-ийн салбарын бага чуулганд төлөөлөлтэй болсон байна.

   Ийнхүү шинжлэх ухааны доктор, профессор О. Мөнхжаргал ХААИС-ийг төлөөлөн ШУА-ийн Хими, биологийн салбарын бага чуулганы гишүүнээр сонгогдон 4 жилийн хугацаатай ажиллахаар болжээ.