Сургалтын бодлого зохицуулалтын алба нь “Багшийн манлайллын ур чадварыг хөгжүүлэх” (Development of Skills and Teachers Training for Leadership (DeSTT) төслийг Итали, Испани, Польш, ОХУ, Казакстан, Монгол улсын нийт 11 их сургуулиудтай хамтран хэрэгжүүлж байна. 2020-2023 он хүртэл хэрэгжүүлэх уг төсөл нь багш, судлаач, оюутан, ХАА-н салбарын менежерийн манлайллын ур чадварыг хөгжүүлэх, манлайлах ур чадварын талаар мэдлэг, чадварыг олгох сургалтын хөтөлбөр, цахим хичээлийг боловсруулан ажиллаж байна.
Энэхүү төслийн хүрээнд ХААИС-д багшийн манлайллын төв, оюутны манлайлал, карьер хөгжлийг дэмжих танхимыг тус тус байгуулсан бөгөөд цаашид “Дижитал лаборатори” байгуулахаар төлөвлөн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээн авсан болно.
Төслийг амжилттай хэрэгжүүлж буй төслийн багт ажлын амжилт хүсье.