Монгол орны бэлчээрийн үндэсний IV форумыг угтан ”Бэлчээрийн ургамлыг хэн сайн мэдэх вэ” уралдааныг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны даваа гаригт зохион байгуулна.
Энэхүү уралдаанд Монгол улсын их, дээд сургуулиудад бакалаврын түвшинд суралцаж байгаа оюутнууд оролцдог уламжлалтай. Энэ удаад Швецарийн хөгжлийн агентлагийн “Ногоон-Алт малын эрүүл мэнд хөтөлбөр”, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхим хамтран зохион байгуулах юм.
Уг уралдаан нь Ургамал судлалын хөтөлбөрт багтдаг “Ургамлын биологи”, “Ургамлын ангилал зүй”, “Монгол орны ургамлын аймаг”, “Ургамлын экологи” хичээлийн практик, дадлага болдог бөгөөд их, дээд сургуулиудын багш, оюутнууд нэг өдрийг хамтдаа өнгөрүүлснээрээ өөрсдийн мэдлэг, мэдээлэл солилцох, орчин үеийн ургамлын судалгааны талаар ярилцах, туршлага судлах, харилцан холбоо тогтоох, Монгол орны бэлчээрийн асуудалд залуу үе илүү анхаарал хандуулдаг болох зэрэг ач холбогдолтой юм.
Уралдаанд оюутнууд 3 хүнтэй баг болон оролцох бөгөөд ургамлын цуглуулгаас ургамал таньж мэдэх, бэлчээрийн төлөв байдалд үнэлгээ хийх, бэлчээрийн доройтлын индикатор ургамлыг тодорхойлох, багийн ахлагчдын хоорондын тэмцээн гэсэн дөрвөн даалгавар гүйцэтгэнэ.
Тэмцээнийг “Zoom” ашиглан цахимаар зохион байгуулна. Оролцох сонирхолтой оюутнууд баг болон ecology@muls.edu.mn хаягаар 9-р сарын 04-ний дотор бүртгүүлнэ үү. Бүртгүүлсэний дараа цаг тохирч ургамлын цуглуулга, хатаадастай танилцаж болно. Мөн тэмцээний зохион байгуулалт болон шалгуур үзүүлэлтийн талаар зөвлөмж авах боломжтой.
Холбогдох утасны дугаар: 80540714, 88066085.
Шилдэг баг: