Уур амьсгалын өөрчлөлт, амьдрах орчны доройтол нь байгаль орчин, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдалд хохирол учруулж байна. Тулгамдаж буй асуудлыг даван туулахын тулд экосистемийг дэлхий даяар тогтвортой байлгах шаардлага тулгарч байна.
Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Агроэкологийн сургууль нь экологи, хүрээлэн буй орчин, хөдөө аж ахуйн салбарын олонт, хөгжил, тулгарч буй бэрхшээл, асуудлуудыг хэлэлцэх эрдэм шинжилгээний бага хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хурлын зорилго:
Ногоон эдийн засаг, хөгжлийн гурван тулгуурт бодлогод уялдуулан Экологи, Хүрээлэн буй орчин, Хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх, өнөөгийн байдал, хүрээлэн буй орчны эдийн засаг, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх, байгалийн нөөцийг зохистой ашиглах чиглэгдэнэ. Түүнчлэн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, хамтарсан судалгааны ажлыг эрчимжүүлэх, судалгааны ажлын үр дүнг шинэ шатанд гаргах зэргээр олон улсын хэмжээнд их, дээд сургууль судалгааны байгууллагуудын судлаачдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэхүү бага хурлын зорилго оршино.
Хурлын тов, болох газар:
2021 оны 10 дугаар сарын 29-ны өдөр, Улаанбаатар хот
Хамрах хүрээ, чиглэл:
Ерөнхий шаардлага:
Бүртгэл явагдах хугацаа:
Бүртгэлийг ecoconference.muls.edu.mn хаягаар орж бүртгүүлнэ үү.
2021 оны 10 дугаар сарын 01-ны хүртэл бүртгэл явагдана.
Холбогдох хаяг: А.Сайнчулуу sainchuluu@muls.edu.mn; утас 976-88071042