Чех улсын Менделийн их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-09-15 08:06:20

Бүгд найрамдах Чех улсын Менделийн их сургуулийн оюутан солилцооны 2021-2022 оны зуны оюутан солилцооны  хөтөлбөр зарлагдлаа.
Хамрагдах хугацаа: 2022 оны 02 дугаар сараас 2022 оны 06 дугаар сар хүртэл.
Тавигдах шаардлага: 
1. Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй байх; 
2. Голч дүн 2.7-оос дээш байх 

Бүртгүүлэх сүүлийн хугацаа: 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл.

Суралцах боломжтой мэргэжлийн чиглэлүүдийг https://www.iro.mendelu.cz/students-from-abroad/32149-bilateral-new  тус вебсайтын “Courses” хэсгээс харах боломжтой.
Бүрдүүлэх материал: 

  1. Дүнгийн тодорхойлолт
  2. Гадаад паспортны хуулбар
  3. Суралцах төлөвлөгөө
  4. CV буюу өөрийн товч танилцуулга
  5. Зорилго тодорхойлсон эссэ ( Motivation letter)
  6. Хэлний оноотой бол хавсаргах.

Зардал: 

- Сургалтын төлбөр: Үнэ төлбөргүй,

- Дотуур байр: Нэг сарын 3500 Чех Крон.

- Бусад зардал- Замын зардал болон хувийн хэрэгцээний зардлыг оюутан өөрөө хариуцна.

Дэлгэрэнгүй мэдээллийг International@muls.edu.mn  цахим хаягаар авна уу.