Япон улсын Уцуномияа их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-04-07 12:05:44

Хамрах хүрээ:  Бакалаврын 1 оюутан
Хамрагдах хугацаа: Намрын семистр 2021.09.01-2022.07.01 хүртэл 
Тавигдах шаардлага: Англи юмуу Япон хэлний мэдлэгтэй байх, хэрэв хэлний оноотой  бол давуу тал болох
Тэтгэлэг:  Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө

*Замын зардал, даатгал, байр болон хоолны мөнгө, оршин суух үнэмлэх, эрүүл мэндийн үзлэг зэргийг суралцагч өөрөө хариуцна. 
Бүрдүүлэх материал:

  1. Нэр дэвшүүлэх хуудас
  2. Өргөдлийн анкет 
  3. Суралцагчийн бүртгэлийн мэдээлэл 
  4. Тодорхойлох захиа
  5. Дүнгийн тодорхойлолт 
  6. Сургуульд орсон батламж  *Англи эсвэл Солонгос хэл дээр
  7. Эрүүл мэндийн хуудас
  8. Эрх бүхий гэрчилгээ авах өргөдөл 
  9. Батлан даагчийн мэдээлэл
  10. Банктны баталгаа /тодорхойлолт/ 
  11. Гадаад паспортын хуулбар
  12. Оюутны байрны мэдээлэл
  13. Япон хэлний төвшин тогтоох шалгалтын оноо /Хэрэв байвал хавсаргах/
  14. Англи хэлний төвшин тогтоох шалгартын оноо /Хэрэв байвал хавсаргах/ 

Бүрдүүлэх материал өгөх сүүлийн хугацаа: 2021 оны 05 дугаар сарын 7-ны өдөр  

Дэлгэрэнгүй мэдээллийг 341153, 75107777-513 дугаарын утсаар болон Захиргааны байр 205 тоот өрөөнөөс ирж лавлана уу. Мөн international@muls.edu.mn хаягаар бүртгүүлж анкет авах боломжтой. 

 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС