Жил бүрийн 4 дүгээр сарын 26-ны өдрийг Дэлхийн оюуны өмчийн өдөр хэмээн дэлхийн даяараа тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил Дэлхийн оюуны өмчийн өдрийг “Оюуны өмч ба Жижиг дунд үйлдвэрлэл: Шинэ санаанаас шинэ зах зээл рүү” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Дэлхий дахинаа хамгийн анх 1421 онд Флоренцид шинэ бүтээлд патент олгож байснаар оюуны бүтээлийг хамгаалж эхэлсэн бөгөөд 1474 онд Венецид патентийн тухай анхны хуулийг баталжээ. Ийнхүү оюуны бүтээлийг хамгаалахад чиглэсэн анхны оролдлогууд оюуны өмчийн үүсэл, хөгжлийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Улмаар 1883 оны 3 дугаар сарын 20-нд Парис хотноо "Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын Конвенц"-г байгуулж, Бельги, Бразил, Испани, Франц, Гватемал, Итали, Голланд, Португали, Сальвадор, Серби, Швейцар зэрэг 11 орон нэгдэж, анх гарын үсэг зурсан байдаг байна.
Монгол улсад оюуны өмчийг хамгаалах эрх зүйн үндэс 1944 оноос эхэлсэн гэж үздэг бөгөөд анх Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаар хурлын тогтоолоор "Шинэ юм зохион олох ба үйлдвэрт оновчтой сайн санал гаргагчдыг шагнаж урамшуулах тухай заавар"-г батлан гаргажээ. Улмаар оюуны өмчийн харилцааны асуудлыг зохицуулах анхны хуулийг 1952 онд баталсан байна. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1960 оны 237 дугаар тогтоолоор шинэ бүтээл, оновчтой санаачлагын ажлыг удирдаж байх улсын комиссыг анх байгуулснаар Монгол Улсад Оюуны өмчийн асуудал эрхлэх байгууллага үүсэж, өдгөө Монголын оюуны өмчийн газар үйл ажиллагаа явуулж байна.
Монгол Улс 1979 онд НҮБ-ийн төрөлжсөн 16 байгууллагын нэг болох Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагад /ДОӨБ/ гишүүнээр элсэн орсноор манай улс оюуны өмчийн асуудлаар ДОӨБ болон дэлхийн улс орнуудтай хамтран ажиллах боломж нээгдэж эхэлсэн байна.
Эх сурвалж: https://www.ipom.gov.mn/index.php?pid=31
Дэлхийн оюуны өмчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “ЗОХИОГЧИЙН ЭРХ, ЛИЦЕНЗ БОЛОН СУДЛААЧИЙН ЁС ЗҮЙ” сэдэвт лекцийг зохион байгууллаа.
Илтгэгчээр Монголын Номын Сангуудын Консорциум ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, MongoliaJOL-ийн менежер Л.Гантулга оролцож, Монгол улсын болон олон улсын зохиогчийн эрхийн хуулийн хүрээнд эрдмийн зэрэг хамгаалах бүтээлүүд, эрдэм шинжилгээний болон хурлын өгүүллийг хэвлүүлэхэд эх сурвалжуудыг ашиглах зохистой хэмжээ, түүнд хамаарах холбогдох зөвшөөрлүүд болон лицензийн талаарх ойлголтуудыг өглөө. Зарим ойлголтуудаас дурдвал:
Түгээмэл тохиолддог хоёрдогч эх сурвалжийг эшлэх буюу дам эшлэлийг дараах тохиолдолд хийнэ. Үүнд:
Мөн эрдэм шинжилгээний бүтээл хэвлэн нийтлүүлэхэд баримтлах ёс зүйн нийтлэг дүрмүүд болон бүтээлийн хуулбарлалтын талаарх ойлголт, тэдгээрээс зайлсхийх зөвлөмж болон хэвлэгдсэн бүтээлд нь зөрчил илэрсэн тохиолдолд цаашид сэтгүүлийн зүгээс судлаачдад оногдуулах хариуцлагын талаар мэдлэг, мэдээллийг өгөв.
Жишээ нь, эрдэм шинжилгээний өгүүллийг хэвлэн нийтлүүлэхэд дараах ёс зүйг баримтална. Үүнд:
Түүнчлэн түгээмэл тохиолддог ёсзүйн нэг зөрчил болох Салами бүтээлийн талаар дэлгэрэнгүй ойлголтыг өглөө.
Илтгэлтэй танилцахын хүсвэл conference@muls.edu.mnхаягт хүсэлт илгээнэ үү.