МАЛ ЭМНЭЛГИЙН ХҮРЭЭЛЭН, ШУА-ИЙН АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2022-01-26 15:58:02

ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Б. Батцэцэг болон ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захиал доктор, дэд профессор Т. Эрэгзэн нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг хамтын ажиллагаа нь Зоо археологийн олдворыг биологийн шинжлэх ухаантай холбон Монгол нутагт идээшилж, уналга эдэлгээний гол хэрэгсэл болж байсан монгол адуу болон бусад амьтны ясыг эмгэг бие бүтцийн болон молекул биологийн аргаар шинжилж уг үр дүнд тулгуурлан тухайн амьтны гарал үүсэл, гаршуулсан үйл явц, удмын сан, хувьсал өөрчлөлт, зэрэг олон асуудлыг хөндөх, булш оршуулгаас илэрч олсон малын ясыг судлан шинжилж орчин үеийн мал амьтны мэдээлэлтэй харьцуулан судлах судалгааг дотоодоо хөгжүүлэх, энэ чиглэлээр салбар дундын эрдэмтэд бэлтгэхэд чиглэнэ.

 

МАЛ ЭМНЭЛГИЙН ХҮРЭЭЛЭН