БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ХААИС-Д ЗОЧИЛЛОО

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2022-02-09 18:15:02

Бүгд Найрамдах Польш улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кишиштоф Бойко, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнэ нар 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ХААИС-д зочилж албан уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, АЭС-ийн захирал А.Буянбаатар болон Таримал судлал, ой, ландшафтын архитектурын тэнхимийн эрхлэгч Д.Хандсүрэн нар ХААИС, АЭС-ийн үйл ажиллагааг тус тус танилцуулж, хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй тус сургуулийн өнгөрсөн болон өнөөгийн ололт амжилтын талаар санал солилцов.

Элчин сайд Кишиштоф Бойко Олон улсын эрдэмтэн судлаачдын хамтарсан хурлыг зохион байгуулах, оюутан багш солилцоо, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хамтран ажиллахаа мэдэгдэж, Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хамтран 2022 оны 6 дугаар сард дээд хэмжээнд зохион байгуулахаар болж уулзалт амжилттай өндөрлөлөө. 

Тус уулзалтыг АЭС-ийн Таримал судлал, ой, ландшафтын архитектурын тэнхим зохион байгууллаа.

 

АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛЬ